ХӨГЖЛИЙН ХЭЛХЭЭ МЭДЛЭГ

МЭРГЭЖЛИЙН САЛБАР
НИЙГМИЙН ДЭВШИЛТЭТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨ

Цэдэвийн Өлзийтогтох

Судлаач

Галзад овогт  Цэдэвийн Өлзийтогтох нь 1970 онд Увс аймгийн Тэс  суманд төрсөн. 1988-1994  онд  Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж малын их эмч мэргэжил эзэмшсэн.  Мал   эмнэлгийн ухааны   магистр зэрэгтэй. 1998-1999 онд Япон улсын  Токиогийн их сургуульд Мал эмнэлгийн  эмгэг судлал - Халдварт өвчний оношлогооны дэвшилтэт аргууд -   чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн. Нидерланд улсын  Утрехтын их  сургууль, Сангвины институтэд Биологийн үйлдвэрт тавигдах GMP шаардлага, биобэлдмэл үйлдвэрлэх технологи, АНУ-ын Айвогийн их сургуульд Мал эмнэлгийн зориулалттай  вакцины   үйлдвэрлэл, чанарын хяналтын чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн.

Ц.ӨЛЗИЙТОГТОХ

ӨӨРТ
халтай ч

Өөрт халтайг өөрөө ч мэдэж, бусад нь ч хангалттай сануулсаар байвч номонд хазгай бөгөөд ёс суртахууны наад захын хэм хэмжээ, ард түмний дунд урт хугацааны туршид шалгарлаар шилэгдэн үлдэж тогтсон бичигдээгүй хууль болон эрх зүйт, хууль ёст орны бүх иргэн нь нийтээрээ заавал дагаж мөрдөх ёстой цагаан цаасан дээр хар өнгөөр бичигдсэн хуулийг ч зөрчөөд буйг мэдсээр, харсаар байж дуугүй сууж чаддаггүй, хулгайчыг хулгайч, хорлон сүйтгэгчийг хорлон сүйтгэгч, луйварчинг луйварчин, тэнэг адгуусыг адгуус гэх мэтчилэн байгаагаар нь шууд л, эерүүлэхгүйгээр хэлчихдэг “гэм” надад бий. Зарим настан, албан тушаалтан, баячууд, бяртан гэх мэт хүмүүсийг “дээдэлдэггүй”, тэдний буруутай үйлдлийг анзаарсан ч “нүдэн балай чихэн дүлий” өнгөрүүлдэггүй, бусдын нүдэнд мундаг ч минийхээр харахад “хүн-хог”-“томчууд”-ыг хүндэлж “мэддэггүй” муу хүн гэх яриа намайг байнга дагалддаг юм аа.

Бүхнийг бус заримыг нь гэдгийг онцолж анхаарах хэрэгтэй. Гэхдээ тийм заримдагууд харамсалтай нь хаа сайгүй л тааралдана.  

168

НИЙТ ӨГҮҮЛЭЛ БИЧВЭР

12

НИЙТ БҮТЭЭЛ

1000

НИЙТ НОМ, ГАРЫН АВЛАГА

168

НИЙТ АЖИЛЛАСАН ЖИЛ

MAKE AN APPOINTMENT

Та захиа илгээх бол дараах
талбаруудыг бөглөнө
илгээнэ үү. танд баярлалаа