Намтар

Цэдэвийн Өлзийтогтохын товч намтар, ажил байдал

   Увс аймгийн Тэс суманд 1970 онд төрсөн.

  Увс аймгийн Тэс сумын 10 жилийн сургуулийг 1988 онд Онцсайн дүнтэй төгсөж, Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд Урилгаар элсэн суралцсан.

   ХААИС-ийг 1994 онд дүүргэж Малын их эмч мэргэжил эзэмшсэн.

   Оюутан байх үедээ Монгол улсын хамгийн нарийн технологитой, хөдөө аж ахуйн салбарын ууган биотехнологийн үйлдвэр - Биокомбинатад ажиллах Урилга хүлээн авч 1993 оноос амьд вакцин, оношлогооны биобэлдмэл үйлдвэрлэлийн цехэд технологич – мэргэжилтнээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн.

Ингээд 1994.06.04-ний өдөр  Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамнаас Малын их эмч Ц.Өлзийтогтохыг  Биокомбинатад ажиллуулахаар  томилолт өгч албан ёсоор хуваарилсан болно.

Ийнхүү ажиллахын зэрэгцээгээр 1994 онд Удирдлагын академийн Бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх, 1995-1996 онд Тусгай зориулалтын англи хэлний институт (ESPI), 1998-1999 Японы Токиогийн Их Сургуульд, 2004 онд Нидерландын Утрехтын Их Сургууль, Сангвин институтэд, 2006 онд Америкийн Нэгдсэн Улсын Айвогийн Их Сургуульд тус тус мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан байна.

Мал эмнэлгийн ухааны магистр зэрэгтэй.

Түүнчлэн Япон, Америкийн Нэгдсэн Улс, Нидерланд, Бүгд Наймрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Энэтхэг, Бразил, Бүгд Найрамдах Унгар Улс, Вьетнам, Лаос, Тайланд, Сингапур зэрэг улсуудын хөдөө аж ахуй, мал эмнэлгийн сургалт, судалгаа, практик, вакцины үйлдвэр гэх мэттэй танилцах сургалтанд хамрагдсан.

Англи, Япон, Орос  хэлний зохих мэдлэгтэй.

Ажилласан байдлын хувьд 1993-1995 онд Биокомбинатад амьд вакцин, оношлогооны биобэлдмэл үйлдвэрлэлийн цехэд технологич мэргэжилтэн, 1995-2002 онд тус цехийнхээ эрхлэгч, 2002 – 2011 онд Биокомбинатад Ерөнхий эмч – Үйлдвэрлэл-технологийн албаны дарга, 2013-2015 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд Проректор/Дэд захирал, 2013-2018 онд Монголын Мал Эмнэлгийн Холбооны Ерөнхийлөгч, 2015-2018 онд Биокомбинатад Ерөнхий эмч – Үйлдвэрлэл-технологийн албаны дарга, 2019 оноос Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Бодлогын Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа Оюуны өмчийн бүтээл. Ашигтай загвар. – 6, Монгол улсын Үндэсний стандарт. MNS – 8, Вакцин, биобэлдмэлийн хэрэглэх заавар, гарын авлага – 55, биотехнологийн үйлдвэрлэлийн дамжлага, ажиллагааны дэвшилтэт өөрчлөлт, шинэчлэлт – 200 орчим, Малын эмийн фармакопейн өгүүлэл – 30, судалгаа, сурталчилгааны өгүүлэл, орчуулга, хөрвүүлэг – 100 орчим, Мал эмнэлэг-биотехнологийн англи-монгол толь бичиг (ном), Дархлаа ба вакцин судлалын үндсэн ойлголтууд (ном), Биобэлдмэлийн гарын авлага (ном), Гажуудлаас зөвтгөлд хөтлөхүй (ном), Өөрт халтай ч (ном) зэргийг бие даан боловсруулж бүтээсэн. Түүнчлэн Монгол улсын Үндэсний стандарт. MNS – 40, Малын эмийн фармакопейн өгүүлэл – 50, Мал эмийн фармакопей (ном), Монголын мал эмнэлэг 90 жилд (ном) зэргийг бусад мэргэжилтэн нартай хамтран шинээр болон шинэчлэн боловсруулж бүтээсэн. Түүний зэрэгцээгээр ХААИС, МУИС-ийн багш, профессоруудтай хамтран 6 мэргэжилтний Магистрийн судалгааны ажлын удирдагчаар ажилласан байна.

Цехийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа 1997, 1999 онд Байгууллагын “АВАРГА МЭРГЭЖИЛТЭН”, 1999, 2000 “ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”-оор, Вакцин, биобэлдмэлийн үйлдвэрлэлийг мэргэжлийн ерөнхий удирдлагаар хангаж – Ерөнхий эмч/технологич – үйлдвэрлэл-технологийн албаны даргаар ажиллах хугацаанд 2002, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2010,2017 онуудад Биокомбинат нь Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжид шалгарч байлаа.

Ц.Өлзийтогтох нь 2003 онд Хүнс Хөдөө Аж Ахуйн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр, 2005 онд Алтан гадас одонгоор, 2021 онд Монгол улсын ГАВЬЯАТ МАЛЫН ЭМЧ цол, тэмдэгээр тус тус шагнагдсан.

Холбоо, мэдээлэл:   

Гар утас:   + 976 99083929

                                                     E-mail:         ulziit29@yahoo.com           

                                                     Вэб сайт:        www.ulziitogtokh.mn

                                                     Facebook: Ulziitogtokh Tsedev/facebook.com