Шүлхийг зориуд тарааж байна.

 

Шүлхийг зориуд тарааж байна.

Засгийн газар энэ оны 5 – 10-р сард багтаан тус улсын мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, ашиг шимийг нь сайжруулахаа зарлав. Мал эмнэлгийн албаны “ерөнхий” болон “тархварын” түшмэд хийгээд “эрдэмтэд” нь вакцинжуулалтыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цорын ганц арга гэж сайд, дарга нартаа тулгаж, мал сүргийг сумаар нь, аймгаар нь хоморголон вакцинжуулах шийдвэрт гарын үсэг зуруулдаг. Энэ хугацаанд шүлхийн вакцинаар 15 аймгийн 99 сумын 6 сая малыг тарих юм байна.

Вакцинжуулалт шүлхийн вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх арга биш, эрүүлжүүлэх арга бүр биш, зөвхөн вирүсийн халдварт өртөх амьтныг өвчлөхөөс хамгаалдаг арга.

Вакциныг буруу хэрэглэх нь шүлхийн вирүсийг нуух, хадгалах, үржүүлэх, тараах, нутагшуулах арга юм гэдгийг 2000 оноос хойшхи 18 жилийн туршлага нотолсоор, шүлхийн нутагшсан вирүс нь энд тэндээс хошгирсоор л байна. Шүлхийн вакцин тарьсан малын тоо нэмэгдэх бүрийд тахлын хүрээ тэлсээр байна. Өнгөрсөн 2017 онд хийсэн Улаанбаатар хот, Төв, Дундговь аймгийн мал сүргийн хоморголсон вакцинжуулалтын үр дүнд Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Өвөрхангай аймагт шүлхийн вирүс тарлаа.     

Одоо Өвөрхангай аймагт шүлхийн вирүс үржүүлж байна, энэ нь дээр товлосон хугацаанд Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт тараах вирүс гэж малчид түгшиж байна. Энэчлэн Завхан, Увс аймагт тараах вирүсийг Архангай аймагт, Хөвсгөл аймагт тараах вирүсийг Булган аймагт үржүүлж байна. Зүүн болон Говийн аймгуудын вирүсийн өтгөн сүргээ нэмэн арвижуулж, Улаанбаатар хотыг тойрсон вирүсийн сүргээ бас сэлбэж байна. 

Энэ ондоо багтаан бүх аймгийн төвийг Нийслэл хоттойгоо засмал замаар холбохоос өрсөж шүлхийгээр холбох нээ.   

О. Уламбаяр

2018.4.30