2.684.016.420 (хоёр тэрбум зургаан зуун наян дөрвөн сая арван зургаан мянга дөрвөн зуун хорин) төгрөгөөр худалдаж авсан ХУУРАМЧ ИВОМЕКНЫ ХУЛГАЙ

 

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол улсын их хурлын дарга З.Энхболд, Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт нарт өргөдөл гаргах нь

2012.09.05
ХХААХҮЯ-ны удирдлагууд болон Цагаан залаа агвет ХХК-ны
эздийн (ХААИС-ийн захирал Б.Бямбаа, түүний
төрсөн дүү Биокомбинат ТӨААТҮГ-ын
захирал Б.Баттогтох нарын хувийн компани)
хамтран үйлдсэн 1.2 тэрбум төгрөгийн
авлигал, мөнгө угаасан гэмт хэргийн тухай

Монгол улсын “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 5; 6; 11.2-зүйлийг үндэслэн энэхүү өргөдлийг гаргаж байна.

Монгол улсын Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам нь 2011.07.27-ны өдөр БТ/2011/01 дугаар; 2011.09.24-ний өдөр БТ/2011/03 дугаар тендерүүдийг зарлан явуулахдаа Монгол улсын хэд хэдэн хууль ба холбогдох эрх зүйн актуудыг ноцтойгоор зөрчиж байгаа талаар холбогдох субъектүүдэд нь хандан засаж залруулахын төлөө тэмцсээр ирлээ.

2011 оны 08 сарын 29-ний өдрөөс эхлэн уг тендерийн захиалагч ХХААХҮЯ болон Монгол улсын засгийн газрын ерөнхий сайд, УИХ-ын нэр бүхий гишүүдэд хандан өргөдөл гомдлоо хэдэнтээ хүргүүлсэн боловч нэгэнт урьдчилан төлөвлөөд, бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар, хуйвалдаанаар хийсэн гэмт үйлдлээ хаацайлж хамгаалсаар, судалгаа, шинжилгээний байгууллагад ажилладаг хамсаатан нараараа миний илрүүлэн гаргаж тавьсан энэхүү хууль бус үйлдлийг зөвтгөх гэсэн хууль зүйн болон шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй тайлбарыг хийн бусдын толгойг эргүүлж, тархийг угаасаар өнөөдрийг хүрлээ.

     Иймэрхүү хууль бус, шударга бус гэмт хэргийн эсрэг тэмцэх ёстой АТГ, ШӨХТГ гэх мэт байгууллагуудад хандсан боловч миний өргөдөлд хариу өгсөн албан тушаалтнууд нь авлигал өгч авсан болон мөнгө угаасан нь “харагдаж үзэгдсэнгүй” гэх утгатай ч юм уу, “таны өргөдөл, гомдол гаргах хугацаа чинь” хуулинд заасан хугацаанаас хэтэрчихжээ гэх мэтээр энэхүү хууль бус үйлдлийг шалгаж тогтоохоос ямар нэг “далдын хүч”-ний нөлөөллийн улмаас холхон байхыг оролдсон, “эелдэгээр” татгалзсан “хариу” ирүүлсээр байгаа бөгөөд энэхүү гэмт үйлдлийг гардан хийж буй этгээдүүд нь хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр явж байна.

Энэхүү хууль бус, шударга бус, манай улсын нийт хүн амын буюу хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлыг ноцтойгоор алдагдуулж байгаа, тухайн тендерээр худалдаж авсан эмтэй ижил найрлагатай, ижил зориулалттай эмийг     Монгол улсын дотоодын зах зээлд худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зах зээлийг булаан эзэгнэсэн, гадаадын этгээд уг тендерт оролцохыг хориглосон, улсын төсвийн хөрөнгийг ихээхэн хэмжээгээр алдагдалд оруулж буй үйл ажиллагааг таслан зогсоож, Монгол улсад учруулсан үлэмж их хэмжээний хохирлыг төлүүлэх, уг үйлдлийг зохион байгуулсан болон үйлдсэн этгээдүүдэд Монгол улсын холбогдох хуулийн дагуу зохих хариуцлагыг нь хүлээлгэх ёстой гэж үзэж байна.

ХХААХҮЯ нь 2011.07.27-ны өдөр БТ/2011/01 дугаар болон 2011.09.24-ний өдөр БТ/2011/03 дугаар тендерүүдийг өдөр тутмын сонингоор “Дотоодын малын эмийн үйлдвэрүүдээс боловсруулалтын (ивермектинтэй дүйцэхүйц) эм нийлүүлэгчийг сонгох” нэртэйгээр зарласан.

Энэ нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 9 дүгээр зүйлд ( 9.2.Захиалагч нь 10,000,000,001 төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий ажил, 100,000.001 төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий бараа, үйлчилгээний тендер шалгаруулалтад гадаадын этгээд оролцохыг хориглож үл болно.) “Өрсөлдөөний тухай” хуулийн 13 дугаар зүйлд(13.2.Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 13.2.1.аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан; 13.2.2.аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнээ нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан; 13.2.3.тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн;) гэх мэтчилэн холбогдох хуулиудын олон зүйлийг зөрчсөн нь илэрхий байгаа юм.

  • “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 5.1.20. зүйлд : (“Монгол Улсын гарал үүсэлтэй бараа” гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл хийж бүтээсэн бараа буюу эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрээс илт өөр болгосон шинэ барааг; 6.1.зүйлд ; Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.) гэж заасныг ч зөрчсөн нь тодорхой байна.

Мөн “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн (15.1. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ: 15.1.3. малын цусны шимэгчээр үүсдэг өвчин, хамуу, шимэгч хорхойтох өвчнөөс сэргийлэхэд хэрэглэх эмийн үнэ;) дагуу төлөвлөгдөж зохион байгуулагдаагүй гэдэг нь бас л тодорхой байгаа юм. Хэрэв хуулийн энэ зүйл заалтын дагуу уг боловсруулалтын бэлдмэлийг худалдаж авсан гэвэл 2009, 2010 онд ХХААХҮЯ боловсруулалтын бэлдмэл худалдаж аваагүй нь дээр дурдсан хуулийн заалтыг биелүүлээгүй буюу хууль зөрчсөн гэсэн үг. 2012 онд ч бас тухайн төрлийн эм худалдаж аваагүй байна.

Эндээс уг боловсруулалтын эм бэлдмэлийг худалдаж авах хуулийн зүйл заалт байхгүй юм байна гэдэг нь ХХААХҮЯ-наас өнгөрсөн жилүүдэд болон одоо явуулж байсан ба байгаа үйл ажиллагаанаас тодорхой харагдана.

Монгол улсын Сангийн яамнаас боловсруулан гаргаж Сангийн сайдын 2006 оны 12 сарын 20-ны өдрийн 418 тоот тушаалаар батлагдсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн 18.4-т зааснаар “ТШӨХ-д тусгайлан заасан бол Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд 10 хувийн давуу эрх олгоно. Монгол Улсын гарал үүсэлтэй бараа нийлүүлж буй тендерт оролцогч давуу эрх эдлэх хүсэлтэй бол энэ тухайгаа нотлоход шаардлагатай баримт, материалыг тендертэй хамт ирүүлэх үүрэгтэй.” гэх жишиг заалттай бөгөөд ХХААХҮЯ-наас өмнөх жилүүдэд зарлаж байсан тендерүүдээс үзэхэд ч хэрэв ямар нэгэн тендерт гадаад, дотоодын үйлдвэрлэгчид оролцохоор болбол дотоодын үйлдвэрлэгчид 10% хүртэлх үнийн давуу эрх олгодог жишигтэй болно.

Зөвхөн Дотоодын үйлдвэрлэгчээс гэж Цагаан залаа агвет ХХК-д зориулж зарлахгүйгээр өмнө нь баримталж байсан энэ жишгээ баримтлах ёстой байсан ч түүнийг бас л дагаж мөрдөөгүй.

Монгол улсын засгийн газраас 2011.04.06-ны өдөр “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 103 тоот тогтоол гаргасан байгаа.

  • тогтоолд ч дотоодын малын эмийн үйлдвэрийг дэмжих талаар ямар нэгэн заалт байхгүй. Ийнхүү гадаад, дотоодын малын эм үйлдвэрлэгч, импортлогч бүх компаниуд уг тендерт оролцох боломжийг хааж байгаад “Цагаан залаа агвет” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан байдаг.

Өмнө нь БТ/2011/01 дугаар тендерийг 2011.07.27-ны өдөр зарлаж 2011.08.26-ны өдөр нээгээд үнэлгээ хийхдээ ХХААХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газар нь тендерийн өгөгдлийн 18.2/a/-д заасан шаардлагыг хангаагүй байсан “Цагаан залаа агвет” ХХК-ийг шалгаруулан гэрээ байгуулахаар явж байх шатанд нь Сангийн яам хянаж тэрхүү хуйвалдааныг буюу шаардлага хангаагүй “Цагаан залаа агвет” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулах гэж байсныг нь таслан зогсоосонбайдаг. Тэгээд Сангийн яамны зүгээс ХХААХҮЯ-нд хандаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 31.1.1-ийн дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэдэг үндэслэлийг сануулж зөвлөсөн албан бичгийг 2011.09.23-ны 4/2859 тоотоорхүргүүлсэн байдаг.

Ийнхүү ХХААХҮЯ болон Цагаан залаа агвет ХХК-ий хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулсан ивермектинтэй дүйцэхүйц боловсруулалтын эм нийлүүлэх хуйвалдаант үйл ажиллагааны анхны оролдлого бүтэлгүйтсэн байдаг.

Хоёрдахь удаагаа буюу 2011 оны 09 сарын 24-ний өдрөөс эхлэн дахин ивермектинтэй дүйцэхүйц боловсруулалтын эм худалдаж авахаар БТ/2011/03 дугаар тендерийг Монгол улсын Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам “амжилттай” зохион байгуулаад 2011 оны 11 сарын 11-ний өдөр Цагаан залаа агвет ХХК-тай ..........тоот гэрээ байгуулж 45702,5 литр ивермектинтэй дүйцэхүйц эмийг нэг литрийг нь 58728 төгрөгөөр нийт 2.684.016.420 (хоёр тэрбум зургаан зуун наян дөрвөн сая арван зургаан мянга дөрвөн зуун хорин) төгрөгөөр худалдан авсан.

Ингээд 2011 оны 11 сарын 11-ний өдөр Цагаан залаа агвет ХХК-тай гэрээ байгуулаад 45702,5 литривермектинтэй дүйцэхүйц эмийг ердөө гуравхан долоо хоног буюу 21-хэн хоногт үйлдвэрлэж дуусгаад, чанарын хяналтанд бүрэн хамруулаад ХХААХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг МЭҮГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн “хүлээн авах баг”-т 2011 оны 12 сарын 02-ны өдөр хүлээлгэж өгсөн гэх мэдээлэл бий.

Эндээс үзэхэд яаж ч бодсон 21 хоногийн дотор ойролцоогоор 90 гаруй цуврал эмийг (1 цувралыг 500 орчим литрээр үйлдвэрлэдэг гэж тооцвол) тодорхой технологийн дагуу үйлдвэрлээд, цуврал бүрийг чанарын хяналтанд хамруулж дүгнэлт гаргуулаад “хүлээн авах баг”-т хүлээлгээд өгчихсөн гэдэг нь огт үндэслэлгүй бөгөөд үнэхээр “но”-той хүлээлгэн өгөлт, хүлээн авалт болсон гэдэг нь дэндүү ойлгомжтой байгаа юм.

Ийнхүү хуурамчаар буюу технологийн дагуу бус үйлдвэрлэсэн, эсвэл Хятад улсад үйлдвэрлүүлээд хил гааль-аар нууцаар оруулж ирж шошголоод өгсөн байх маш өндөр магадлалтай (Тайлбар: Цагаан залаа агвет ХХК иймэрхүү хууль бус үйл ажиллагааг олон жилийн турш явуулсаар байгаа талаар мэргэжлийн болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарсаар байдаг боловч тус компани хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр л байна.) 45702,5 литр ивермектинтэй дүйцэхүйц эмийг Цагаан залаа агвет ХХК-аас ХХААХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг МЭҮГ худалдаж авсан нь тодорхой байгаа юм.

Эндээс үзэхэд Монгол улсын Эрүүгийн хуулийн 171 дүгээр зүйлд заасан “Гологдол буюу чанар муутай бүтээгдэхүүн худалдаж” улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь илэрхий байгаа юм.

Энэ мэтчилэн Монгол улсын нилээд олон хуулийн холбогдох зүйлүүдийг зөрчихийн зэрэгцээ ХХААХҮЯ-наас зохион байгуулж зарласан БТ/2011/03 дугаар тендерийнхээ “Техникийн тодорхойлолт”-ын хэсэгт заасан нийлүүлэх шаардлагатай хэмжээнээс нь 6000 гаруй литр буюу 6.0 тонн гаруйгаар дутуу нийлүүлчихээд байхад л дахин дахин шалгаруулсаар байсан.

Түүнчлэн Монгол улсын дотоодын зах зээл дээр Ивермектинтэй дүйцэхүйц боловсруулалтын эм буюу хэрэглэгчдийн сайн мэддэгээр “Ивомек” нэртэй эмийн нэг (1) литрийн бөөний үнэ нь ойролцоогоор 35000₮- 40000₮ орчим байхад Цагаан залаа агвет ХХК-аас 45702,5 литр ивермектинтэй дүйцэхүйц эмийг нэг литрийг нь 58728 төгрөгөөр нийт 2.684.016.420 (хоёр тэрбум зургаан зуун наян дөрвөн сая арван зургаан мянга дөрвөн зуун хорин) төгрөгөөр худалдан авсан байгаа.

Ингэхээр нэг литр эмийн үнэ тутмаас ойролцоогоор 20000₮ завшсан нь тодорхой байгаа болно.

БТ/2011/03 дугаар тендерийг ашиглан нийтдээ 900 (есөн зуун) сая гаруй төгрөг улсын төсвөөсзавшсан нь илэрхий баримттайгаа байгаа нь энэ болно.

Энэ шударга бус, хууль бус үйлдлээ гүйцэтгэхийн өмнө нь хэд хэдэн бэлтгэл ажил хийж “хувьсгалын тохироо” бүрдүүлсэн байдаг.

Тэдгээрийн нэг нь 2011.06.22-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 192 дугаар тогтоол. “Мал аж ахуйн салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах зарим арга хэмжээний тухай” гэх нэртэй бөгөөд агуулгатай.

Уг тогтоолын 2.5 заалт нь Монгол улсын мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах зориулалттай бус, ХХААХҮЯ-ны “лобби”-гоор Засгийн газрын тогтоолд хууль бус заалт оруулан батлуулж улмаар Цагаан залаа агвет ХХК-аас ивермектинтэй дүйцэхүйц боловсруулалтын эм худалдан авч “мөнгө угаах” зориулалттай байжээ гэдэг нь тэдний дараалуулан хийсэн олон үйлдлээс тодорхой харагддаг юм.

192 дугаар тогтоолын 2.5 заалтыг хууль бус гэхийн учир нь Монгол улсын “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулинд мал амьтны халдварт, паразит өвчнөөс сэргийлэх зардлыг төрөөс хариуцахаар заасан байдаг.

Харин тэгэхэд ХХААХҮЯ нь Цагаан залаа агвет ХХК-аас худалдаж авсан ивермектинтэй дүйцэх боловсруулалтын эм нь сэргийлэх бус эмчлэх үйлчлэлтэй болно.

Хамгийн ноцтой нь “Малын паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх эм, багаж хэрэгсэл худалдан авах бараа нийлүүлэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны 2011 оны 09 сарын 23-ны өдрийн хуралдаанаар баталж ХХААХҮЯ-аас 2011 оны 09 сарын 24-нд зарласан “Дотоодын малын эмийн үйлдвэрүүдээс боловсруулалтын (ивермектинтэй дүйцэхүйц) эм нийлүүлэгчийг сонгох” БТ/2011/03 тендерийн “Эм,эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн баримт бичиг”-ийн 51-52-рхуудсанд байгаа “Техникийн тодорхойлолт”-нд тусгахдаа 3345,5 мянган толгой бод (үүнд адуу ороогүй), 31054,5 мянган бог малд боловсруулалт хийхэд хүрэлцэхүйц 2684,5 сая төгрөгний үнэ бүхий эм худалдаж авахаар заасан.

Мөн техникийн тодорхойлолтын 7.2-д “Бог малыг дундажаар 50 кг, Бод мал /үхэр дундажаар 300 кг, тэмээ 450 кг-аар тооцно гэх мэт/ гэж заасан.

Дэлхийн олон улс оронд болон Монгол улсын Мал эмнэлгийн хэрэглээний зах зээл дээр хэрэглэгдэж байгаа 1%-ийн ивермектин агуулсан эмийг мал амьтны биеийн жингийн 50 кг тутамд 1 мл-ээр тооцож тарьдаг.

(Тайлбар: Монгол улсын Статистикийн газраас мэдээлснээр 2010 оны 12 сард явуулсан улсын нийт мал сүргийн тооллогын дүнгээс үзэхэд Монгол улс 2011 оны 07-09 сарын байдлаар 265300 толгой тэмээн сүрэгтэй байсан гэж үзэж болохоор байгаа юм.)

Иймээс тооцоо бодъё:

3345500 (гурван сая гурван зуун дөчин таван мянга таван зуун) толгой бод мал гэдэг нь Монгол улсын бүх үхэр болон тэмээн сүрэг. Эндээс Монгол улсын бүх тэмээн сүрэг ойролцоогоор 265300 (хоёр зуун жаран таван мянга гурван зуун) толгойг хасахаар 3080200 (гурван сая наян мянга хоёр зуун ) толгой үхэр байна.

  • 3080200 (гурван сая наян мянга хоёр зуун ) толгой үхэр.
  • 265300 (хоёр зуун жаран таван мянга гурван зуун) толгой тэмээ.
  • 31054,5 мянган (гучин нэгэн сая тавин дөрвөн мянга таван зуун) толгой бог мал буюу хонь, ямааг тарихад хүрэлцэхүйц боловсруулалтын бэлдмэл худалдаж авах ёстой.
  • Малын биеийн жингийн 50 кг тутамд 1 мл боловсруулалтын эм бэлдмэл оногдохоор тооцох ёстой.
  • Нэг үхрийн биеийн жинг 300 кг-аар тооцно гэж заасан. Тэгвэл 300:50= 6 мл-ийг нэг үхэрт тарина гэж тооцох ёстой.
  • Нэг тэмээний биеийн жинг 450 кг-аар тооцно гэж заасан. Тэгвэл 450:50= 9 мл-ийг нэг тэмээнд тарина гэж тооцох ёстой.
  • Нэг бог малын биеийн жинг 50 кг-аар тооцно гэж заасан. Тэгвэл 50:50= 1 мл-ийг нэг бог малд тарина гэж тооцох ёстой.
  • Одоо бүх малынхаа тоог нэг мал тус бүрийг тарих боловсруулалтын эмийн хэмжээ буюу тунгаар үржүүлэхэд нийт худалдаж авах ёстой боловсруулалтын эмийн хэмжээ гарах ёстой. Үржүүлж бодъё. 3080200 (гурван сая наян мянга хоёр зуун ) толгой үхэр х 6 мл =18481200 мл буюу 18481.2 литр; 265300 (хоёр зуун жаран таван мянга гурван зуун) толгой тэмээ х 9 мл = 2387700 мл буюу 2387.7 литр; 31054,5 мянган (гучин нэгэн сая тавин дөрвөн мянга таван зуун) толгой бог мал буюу хонь, ямаа x 1 мл = 31054500 мл буюу 31054,5 литр болно. Ингэхээр нийт (18481.2 литр +2387.7 литр +31054,5 литр) = 51923,4 литр ивермектинтэй дүйцэхүйц боловсруулалтын бэлдмэлийг уг тендерээр ХХААХҮЯ худалдаж авах ёстой байсан.

Эндээс үзэхэд 51923,4 литр ивермектинтэй дүйцэхүйц боловсруулалтын эм худалдаж авах ёстой байтал 45702,5 литр ивермектинтэй дүйцэхүйц эмийг худалдаж авсан нь нийт авах ёстой хэмжээнээс6220,9 литрээр дутуу байна. Энэ хэмжээг нь Цагаан залаа агвет ХХК-аас санал болгож тендерт шалгарсан нэг литр боловсруулалтын эмийн үнэ 58728 төгрөгөөр үржүүлж тооцвол 365341015,2 (гурван зуун жаран таван сая гурван зуун дөчин нэгэн мянга арван таван төгрөг хорин мөнгө) төгрөг болно.

Дээр дурдсан тооцооноос үзэхэд нийлүүлэх хэмжээний зөрүүнээс 365341015,2 (гурван зуун жаран таван сая гурван зуун дөчин нэгэн мянга арван таван төгрөг хорин мөнгө) төгрөг завшсан нь тодорхой байгаа юм.

Ийнхүү 45702.5 литр эмийн нэгжийн үнийн зөрүүнээс 900 сая гаруй төгрөг, дутуу нийлүүлсэн хэмжээний зөрүүнээс 365 сая төгрөг нийтдээ 1.265 сая төгрөг (нэг тэрбум хоёр зуун жаран таван сая төгрөг ) улсын төсвөөс завшсан нь тодорхой байгаа болно.

Иймээс “Дотоодын малын эмийн үйлдвэрүүдээс боловсруулалтын (ивермектинтэй дүйцэхүйц) эм нийлүүлэгчийг сонгох” тендэр зарласан нь хуйвалдаанаар зөвхөн “Цагаан залаа агвет” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулах зорилготой байсан бөгөөд тухайн эмтэй яг адилхан найрлагатай, ижил зориулалттай эмийг гадаадаас импортлон худалдаж борлуулдаг бусад 30 гаруй аж ахуйн нэгжийг оролцуулахгүйгээр, өрсөлдөх тэгш боломжоор хангахгүй байхаар төлөвлөж зохион байгуулсан үйлдэл гэдэг нь тов тодорхой байгаа юм.

Бодит байдал дээр “Цагаан залаа агвет” ХХК нь ивермектинтэй дүйцэхүйц боловсруулалтын бэлдмэлийг үйлдвэрлэхдээ тухайн эмийн бүх орц найрлага болон сав, хайрцаг, баглаа боодлыг бүгдийг БНХАУ-аас импортлож оруулан Монголд зөвхөн технологигүйгээр буюу олон улсад уг эмийг үйлдвэрлэдэг технологиос гажуу, хуурамчаар дуураймал байдлаар хольж савлах үйл ажиллагаа гүйцэтгэдэг гэдгийг ХХААХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг-үржлийн газрынхан болон Монгол улсын Мал эмнэлгийн салбарынхан бүгд мэддэг юм.

ХХААХҮЯ уг гэрээг байгуулахын өмнө нэр бүхий мэргэжилтнүүдийг“Цагаан залаа агвет” ХХК руу явуулж тус компани 45000 гаруй литр эмийг 1 сарын хугацаанд стандартын дагуу үйлдвэрлээд, чанарын хяналт шалгалтанд хамруулаад үйлдвэрлэх боломжтой эсэхийг судлуулж тогтоолгосон байдаг. Тэдгээр мэргэжилтнүүд нь боломжгүй юм байна гэдэг дүгнэлтээ яамныхаа удирдлагуудад танилцуулсан гэдэг. Гэтэл Т.Бадамжунай нар хүч түрэмгийлэн уг луйврын гэрээг байгуулсан байдаг.

 Тиймээс “Цагаан залаа агвет” ХХК-д үйлдвэрлэсэн ивермектинтэй дүйцэхүйц боловсруулалтын эмийг хөгжиж байгаа болон өндөр хөгжилтэй гадаадын бусад орнууд ба БНХАУ-аас импортлосон ивермектинтэй дүйцэхүйц боловсруулалтын эмтэй харьцуулахад хэрэглэгчдийн үнэлэмжээр ч чанарын хувьд хамгийн муу нь болно.

ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнуудын албан тушаалаа урвуулан ашигласан, “Цагаан залаа агвет” ХХК-ий эзэн бөгөөд ХААИС-ийн захирал Б.Бямбаа, Биокомбинат ТӨААТҮГ-ын захирал Б.Баттогтох нарын авлигалын холбогдолтой байх өндөр магадлалтай энэхүү үйлдэл буюу тус яамнаас зарласан БТ/2011/03 тендерт “Цагаан залаа агвет”ХХК-ыг гүйцэтгэгчээр шалгаруулсан нь урьдаас төлөвлөн зохион байгуулсан хууль бус үйл ажиллагаа гэдэг нь илэрхий байгаа юм.

Тэдний үйлдсэн энэхүү хууль бус үйлдлийг Монгол улсын хөдөө аж ахуйн салбарынхан тэр дундаас мал эмнэлгийн салбарынхан бүгдээрээ мэдэж байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагынхан хэрхэн яаж хянан шалгаж ямархуу арга хэмжээ авахыг анхааралтай ажиглаж байна. Тэмцдэг авлигал, тэмцдэггүй авлигал гэж ялгаатай байдаг эсэхийг ч мэдэж авахаар нүд ширтэн хүлээж байна.

БТ/2011/03 тендерт “Цагаан залаа агвет”ХХК-ыг гүйцэтгэгчээр шалгаруулсан нь дээр дурдсан хууль, тогтоол, тендерийн баримт бичиг зэрэг эрх зүйн актуудыг ноцтойгоор зөрчихийн зэрэгцээгээр дор дурдсан хуулиудын тодорхой зүйлүүдийг ч ноцтой зөрчиж байна гэж үзэж байна Үүнд:

  1. “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн (15.1. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ: 15.1.3. малын цусны шимэгчээр үүсдэг өвчин, хамуу, шимэгч хорхойтох өвчнөөс сэргийлэхэд хэрэглэх эмийн үнэ;)
  2. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай” хуулийн 5.1.20. зүйлд заасан: “Монгол Улсын гарал үүсэлтэй бараа” гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл хийж бүтээсэн бараа буюу эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрээс илт өөр болгосон шинэ барааг;
  3. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай” хуулийн 6.1. Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.
  4. ”Авлигын эсрэг” хуулийн 7.1.2. албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох;
  5. ”Хүнсний тухай” хуулийн 5.1.3. хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлох, хүнсийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих хяналтын журам тогтоох;
  6. “Үндэсний аюулгүй байдлын тухай” хуулийн 3.4. Үндэсний аюулгүй байдал нь дараахь бүрэлдэхүүн хэсэгтэй байна: 3.4.8. хүн ам, удмын сангийн аюулгүй байдал; 8.3. Монгол УлсынЗасгийн газар нь үндэсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
  7. Эрүүгийн хуулийн 1661.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  8. Эрүүгийн хуулийн 1661.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Монгол улсын “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д нийцүүлэн миний өргөдлийг өөрсдийнхөө удирдлаганд ажилладаг холбогдох чиглэлийн байгууллага, албан тушаалтан нараар хянаж шалгуулан шийдвэрлэж хариу өгөхийг хүсье.
 

 

Өргөдөл гаргасан:                            Иргэн Ц. Өлзийтогтох