Мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шинжлэх ухааны хэвлэлийн үр нөлөө

МЭДЛЭГТ ТУЛГУУРЛАСАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД

ШИНЖЛЭХ УХААНЫ ХЭВЛЭЛИЙН ҮР НӨЛӨӨ

Монгол улсад хөдөө аж ахуй түүний дотроос мал эмнэлгийн шинжлэх ухааны чиглэлийн цорын ганц бөгөөд тогтвортой хэвлэгдэн гарч буй мэргэжлийн сэтгүүл нь Монголын мал эмнэлгийн холбооноос эрхлэн гаргаж байгаа "Монголын мал эмнэлэг* сэтгүүл юм. Энэхүү сэтүүл нь манай орны "шилжилтийн үе" гэж нэрлэх санхүү, эдийн засгийн хямралтай он жилүүдэд тасалдалгүй хэвлэгдэн гарч байгаа "мэргэжлийн" ганц сэтгүүл ч байж магад.

Би бээр сүүлийн жилүүдэд тус сэтгүүлийн бүх дугаарыг захиалан уншиж байгаа уншигчийн нэг нь юм. Дээр дурьдсан хугацаанд энэхүү сэтгүүлд Монголын хөдөө аж ахуйн салбаруудын, ялангуяа, төвийн болон орон нутгийн мал эмнэлгийн сургууль, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, хяналт шиижилгээний лабораториуд зэрэг байгууллагуудад ажиллаж, суралцаж буй мэргэжилтэн, судлаач, оюутан нарын шинжилгээ судалгааны ажил ба туршилтын үр дүн, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бүтээл, санал бодол, эрэгцүүлэл, ажиглалт, ярилцлага, аян замын тэмдэглэл гэх мэтийг нийтэлж байсны гадна анагаах ухаан, биотөхнологи, мөнежмент, хөдөө аж ахуйн эдийн засаг зэрэг мал эмнэлгийн шинжлэх ухаантай холбоотой өөр чиглэлийн шинжлэх ухааны мэргэжилтэн, судлаачдын бүтээл, судалгааны үр дүнгүүд ч бас нийтлэгдэж байдгийг мэдэрч байдаг.

Түүнчлэн гадаадын судлаач нарын бүтээл, судалгааны материалуудын орчуулгууд ч нийтлэгдэж байдаг.

Үйлдвэрлэгч нарын хувьд тус сэтгүүл нь тэр бүр биечлэн уулзаад байх боломж бололцоо багатай хэрэглэгч, малын эмч нарт бидний бүтээгдэхүүнүүдийн талаар үнэн зөв мэдээллийг хүргэж түгээхэд "зуучлагч" буюу "холбогч гүүр"-ний үүргийг ямар нэг хэмжээгээр гүйцэтгэдэг гэж ойлгодог.

Хамгийн чухал нь мэргэжлийн сэтгүүлүүдийн гол үүрэг бол орчин үед бүх үйлдвэрүүдийн өмнө тулгаран тавигдаж буй онцгой шаардлага болох мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэлийн эарчмыг хэрэгжүүлж шийдвэрлэхэд тухайн сэтгүүлийн нийтлэпийн бодлогыг ямар нэг хэмжээгээр чиглүүлэх явдал байх хэрэгтэй гэж үздэг бөгөөд Монголын мал эмнэлэг сэтгүүл энэ үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэж байгаа гэж боддог. Дашрамд дурдахад уйлдвэрлэл, бүтээгдэхүүн гэдэг ойлголтыг байшин барилга, худалдааны бараа бутээгдэхүүнээс ипүү өргөн хүрээнд ойлгох нь зүйтэйг эрхэм уншигчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн хийж буй ажил нь үйлдвэрлэл, гарах үр дүн нь бүтээгдэхүүн болно. Наад захын жишээ нь сүүлийн жилүүдэд ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулах "хөдөлмөрийн гэрээ”-гээ бүтээгдэхүүн худалдаж авах хэлбэрээр хийж байгаа. Эндээс дүгнэхэд бүх ажил, үйлчилгээ нь үйлдвэр, үйлдвэрлэл мөн бөгөөд хүн бүрийн хийж буй ажил нь мэдлэгт тулгуурласан байх шаардлагатай юм байна гэдэг дүгнэлт хийж болохоор байна. Тэгвэл шинжлэх ухааны мэдлэг хэрэггүй нэг ч ажил байхгүй нь ойлгомжтой байна.

Энэхүү мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэлийн зарчим нь шууд утгаараа биотехнологийн, микробиологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа манай Биокомбинат “ТӨҮГ”-ын хамт олонд бүр ч илүү хамаатай байх нь мэдээж. Иймээс бид цаашдын ажлын менежментийн бодлогодоо мөнхүү мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэлийн зарчмыг байнга мөрдлөг болгон ажиллахаар тодорхойлсон байгаа. Энэ ажлын хүрээнд малын эмч мэргэжилтнүүд ажилладаг бүх цex нэгжүүдийн хамт олон "Монголын мал эмнэлэг" сэтгүүлийг байнга захиалж уншин мэргэжпийн мэдлэг, мэдээллээ зузаатгаж байдаг.

Харин манай улсын нийт малын эмч мэргэжилтнүүд маань мэргэжлийнхээ чиглэлээр гарч буй ганц сэтгүүлээ хэр захиалж уншдаг юм бол, мэргэжлийнхээ холбогдолтой шинэ сэргэг мэдээллийг олж авахдаа хэр анхаарал тавьдаг юм бэ? гэсэн бодол эргэлддэг. Монголын мал эмнэлгийн холбооны зарим мэргэжилтэн нартай хааяа уулзаж ажил төрлийн талаар яриа өрнүүлэх ялдамд асуухад захиалсан сэтгүүлийн тоо ширхэг нь манай улсад хичнээн малын эмч байдагтай харьцуулахад харьцангуй цөөн юм шиг санагдаж байсан.

Ингээд бодоход гудамжны шар хэвлэлүүдийг өдөр тутам шахуу худалдаж авч, захиалж үншиж байхын оронд мэргэжлийн чиглэлээр гарч буй ганц сэтгүүлээ захиалж уншиж байвал малын эмч та бидэнд ч сэтгүүлийн бодлого чанарт ч эерэгээр нөлөөлөх болов уу гэж боддог.

Ер нь та бидний ажил, амьдралд шар хэвлэл, сонин, радио. телевизээс олж авсан мэдээлэл болон мэргэжлийн ном хэвлэлээс олж авсан мэдлэг, мэдээллийн аль нь чухал үүрэг гүйцэтгэж байдгийг ч хааяа эрэгцүүлэхэд зүгээр.

Мөхөс бичигч би идэвхитэй уншигчийн хувьд Монголын мал эмнэлэг сэтгүүпийн 10 жилийн ойн өмнө тус сэтгүүлийн цаашдын нийтлэлийн бодлогод нэмэр болох болов уу? гэж боддог ганц хоёр санал бодлоо хэлье.

Монголын мал эмнэлэг сэтгүүл нь харьцангуй залуу мэргэжлийн сэтгүүл юм.  Тиймээс гадаад орнуудын мэргэжлийн сэтгүүлүүдтэй харьцуулах нь мэдээж өрөөсгөл талтай.

Гэхдээ тус сэтгүүлд нийтлэж буй материалуудын чанар, үнэн бодит байдалд ямар нэг хэмжээгээр хяналт тавьсаны үндсэн дээр сэтгүүлдээ нийтлэж байх нь зүйтэй. Гадаад орнуудын мэргэжлийн зарим сэтгүүлүүдэд хэвпэгдсэн материалуудыг уншиж байхад "received" гээд огноотой, "accepted* гээд бас нэг огноотой байдаг. Энэ нь аливаа этгээд сэтгүүлд материал хэвлүүлэхээр өгч болно. Түүнийг нь тухайн сэтгүүлийн мэргэжлийн зөвлөл ч юм уу, эрхлэгч ч юм уу хянаад шаардлага хангаж байвал нийтлээд, хангахгүй байвал буцаах, сайжруулж засуулах, нийтлэхгүй байж болохыг харуулж байна гэж ойлгодог.

Гадаадын мэргэжлийн зарим сэтгүүлүүдийн энэ зарчмыг сэтгүүлийнхээ бодлогод тусгавал ямар вэ'' гэдэг саналтай байна, Эс тэгвээс шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл гарах магадлалтай.

Тухайлбал, хоёр жилийн өмнөх тус сэтгүүлийн нэгэн дугаарт нилээд удаан хугацаанд даралтай уураар ариутгахад устгагддаггүй мөөгөнцөрөөр биобэлдмэл бохирддог тухай нэгэн мэргэжилтний хийсэн судалгааны материал нийтлэгдсэн байсан нь бодит байдлаас болон шинжлэх ухааны үндэслэл нотолгооноос нилээд хол зөрүүтэй байгаа нь ажиглагдаж байсан.

Мөн энэхүү мэргэжлийн сэтгүүлд нийтлэгдэж буй судалгааны үр дүн, бүтээл зэрэг нь харьцангуй шинэлэг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүй, технологи, зааврын дагуу бичигдсэн байх ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үедээ шинэ бөгөөд хаанахын хэн ч үгүйсгэж чадахааргүй үндэслэлтэй байх хэрэгтэй.

Тэгэхгүй бол хэн нэгний аман ярианаас сонссон зүйлийг үндэслэж судалгааны үр дүнд тусгах, тиймэрхүү зүйлийн дагуу судалгаа хийх болон гадаадын хэвлэлд аль хэдийн бичигдсэн байгаа зүйлийг цоо шинэ гэж эндүүрэх явдал ч манай зарим судлаачдын судалгааны үр дүн, бүтээлд ажиглагддаг.

Тухайлбал, орон нутагт халдварт өвчнөөр өвчилсөн мал амьтдаас ялгасан үүсгэгчийн цэвэр өсгөврийг (field strain) лабораторийн нөхцөлд дасан зохицсон, харьцангуй тогтвортой шинж чанартай (stability) болгосон үйлдвэрлэлийн омогтой адилтган төөрөлдөж будилах, гадаадад аль хэдийн судлаад бүтээчихсэн үйлдвэрлэлийн технологи, бүтээлийг хуулбарлаад Монгоп улсын оюуны өмчийн газраар "Шинэ бүтээл" гэж батлуулж заль гаргах гэх мэт жишээнүүд маш олон байгаа бөгөөд түүнийгээ мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлэх явдал ч байсаар байна.

Үүнийг бас сэтгүүлийн бодлогод анхаарах нэгэн зүйл гэж боддог.

Одоогоор ганцаар байгаа Монголын мал эмнэлэг сэтгүүл маань мал эмнэлгийн дархлаа судлал (immunology), вирус судлал (virology), бактери судлал (bacteriology), микробиологи (microbiology) зэрэг илүү нарийвчилсан чиглэлийн мэргэжлийн сэтгүүл гаргах эхлэл суурийг тавьж араасаа дагуулаасай гэсэн хүсэл бас хадгалж явдагаа хэлье.

Төгсгөлд нь энэхүү мэргэжпийн сэтгүүлийг тасалдалгүй эрхлэн гаргаж байгаа ММЭХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон тэдний бүтээлч хамт олонд сэтгүүлийнх нь 10 жилийн ойг тохиолдуулан төлөөлөх эрхтэй малын эмч, мэргэжилтнүүдийнхээ өмнөөс болон хувиасаа ажлын өндөр амжилт хүсье,

 

МОНГОЛЫН МАЛ ЭМНЭЛЭГ 2003 - 5 (52)