БАТЛАВ.
БИОКОМБИНАТ ТӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ
Б.ОНОЛБААТАР
ДУУТ ХАВДАРААС СЭРГИЙЛЭХ ИДЭВХГҮЙЖҮҮЛСЭН ВАКЦИН
Тодорхойлолт:
Үхрийг дуут хавдар өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцин нь үхэрт Clostridium chauvoei-ийн хоруу омгийн халдалтаас хамгаалах идэвхтэй дархлаа олгох зориулалт бүхий биобэлдмэл юм.
Бүрэлдэхүүн:
Энэхүү вакцин нь Clostridium chauvoei-ийн гаралтай экзотоксин, эндотоксин, метаболитууд, шилбүүрийн эсрэгтөрөгчид гэх мэт өсгөврийн бүх эсрэгтөрөгчид, хөнгөн цагааны усан ислийн гель, идэвхгүйжүүлэгч агуулна.
Гадаад байдал ба хэлбэр:
Үхрийг дуут хавдар өвчнөөс сэргийлэх вакцин нь бор шаргал буюу бор саарал өнгөтэй, шингэн цийдмэг хэлбэртэй биобэлдмэл юм. Лонхонд савласан вакциныг хэсэг хугацааны турш хөдөлгөөнгүй тавихад доод хэсэгт нь бор саарал өнгөтэй сэвсгэр тундас тунаж дээд хэсэгт нь тунгалаг шаргал шингэн ялгарна. Лонхтой вакциныг сэгсрэхэд тундас нь даруй задарч нэгэн жигд бор шаргал буюу бор саарал цийдмэг болно.
Зориулалт:
Зөвхөн мал эмнэлгийн хэрэглээнд хэрэглэнэ. Тус вакцин нь үхэрт дуут хавдар өвчний үүсгэгч Cl.chauvoei-ийн халдалтаас хамгаалах идэвхтэй дархлаа олгох зориулалттай.
Вакцинжуулах амьтдын төрөл, нас, хүйс
Таваас доош насны бүх үхрийг хүйс харгалзахгүй вакцинжуулна. Гэхдээ уг халдварт өвчнийг үүсгэгчийн голомттой бүс нутгийн бүх үхрийг вакцинжуулж болно .
Тун:
|
тугал, бяруу
|
3 мл
|
үхэр
|
5 мл
|
Олгох зам: Yхрийн хүзүүний хэсэг газрын арьсан дор тарина.
Дархлаа үргэлжлэх хугацаа:
Yхэрт энэхүү вакцины зохистой тунг олгоод 14 хоногийн дараа идэвхитэй дархлаатай болно. Энэхүү дархлаа нь үхрийг Clostridium chauvoei-ийн халдалтаас 6 сарын турш хамгаалж чадна.
Тайлбар: Үхрийг энэхүү вакцинаар анх удаа вакцинжуулах үед 14-21 хоногийн зайтай 2 удаа анхдагч ба хоёрдогч тунг олгох нь илүү өндөр хүчдэлтэй, удаан хугацаанд үргэлжлэх идэвхтэй дархлаа тогтоох шинжлэх ухааны үндэслэл бий.
Аюулгүй чанар: Хүрээлэн буй орчин, хүн, мал амьтанд аюулгүй.
Эсрэг заалт: Тэмдэглэгдээгүй
Савлалт: Үхрийн дуут хавдар өвчнөөс сэргийлэх вакциныг 200 мл-ийн багтаамжтай шилэн лонхонд савлаж резин бөглөөгөөр бөглөж, хөнгөн цагаан малгайвчаар даруулж битүүмжилнэ.
Шошгололт: Энхүү вакциныг савалсан лонхны гадна хажуу талд дараах заалт бүхий шошго наана.
Үүнд:
-
Үйлдвэрлэгчийн нэр, барааны тэмдэг
-
Биобэлдмэлийн үнэн, зөв нэр
-
Үндэсний стандартын дугаар
-
Цувралын дугаар
-
Хэмжээ
-
Үйлдвэрлэсэн огноо
-
Хүчинтэй хугацаа
-
Тун, хэрэглэх арга
-
Хадгалах нөхцөл
Хадгалалт:
Энэхүү вакциныг сэрүүн (+40С- +100С-т), харанхуй, хуурай байранд хадгална. Ийм нөхцөлд хадгалбал үйлдвэрлэснээс хойш 18 сар хүчинтэй. Хөлдөөж үл болно.
Тээвэрлэлт:
Энэхүү биобэлдмэлийг зөөлөн материалаар хөдөлгөөнгүй жийрэглэж картон юмуу модон хайрцагт хийгээд хадгалах нөхцөлийг бүрэн хангахуйцаар тоноглогдсон сэрүүн хэлхээ бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ.
Санамж:
- Лонхонд савласан вакциныг хэрэглэхийн өмнө сайтар зайлах хэрэгтэй. Мөн хэрэглэх явцдаа ч үе үе сэгсэрч сайтар холилдуулж байх нь зүйтэй.
- Булчин дотор тарихыг хориглоно.
- Шошгогүй, хүчинтэй хугацаа нь дууссан, лонх бөглөөний бүрэн бүтэн байдал ба битүүмжлэл алдагдсан, ердийн өнгө үзэмж нь өөрчлөгдсөн, уусваргүй хольцтой, бичил биетнээр бохирлогдсон, хөлдөөсөн, нарны шууд тусгалтай буюу дулаан байранд хадгалсан вакциныг хэрэглэж үл болно.
- Тус вакциныг мал, амьтдад тарьж олгосны дараах 1-3 хоногт тухайн амьтдын биеийн дулаан нь 10С -20С-ээр нэмэгдэх, бага зэрэг доголох, тэжээл идэх дуршил нь буурах, хэвтэх зэрэг хэвийн бус шинж тэмдгүүд үзүүлэх бөгөөд энэ нь эмгэг биш. Эдгээр шинж тэмдгүүд аяндаа, удахгүй арилж хэвийн болно. Вакциныг тарьсан хэсэг газарт бага хэмжээтэй хавдалт үүсч хөндүүртэй болно. Тэр хөндүүр нь 3-5 хоногийн дараа арилах бөгөөд хавдалт нь алгуур шимэгдэж дуусна.
- Нэгэнт онгойлгосон вакциныг 48 цагийн дотор бүрэн хэрэглэж дуусгах хэрэгтэй.
- Вакцины үлдэгдэл, тоног төхөөрөмж, хоосон лонх гэх мэтийг зохимжтой ариутгагч уусгамалаар ариутгах нь зүйтэй.
Боловсруулж, хянасан. Биокомбинат ТӨААТҮГ-ын Үйлдвэрлэл- Технологийн албаны дарга,
Ерөнхий технологич Ц.Өлзийтогтох
ДОТРЫН ХАЛДВАРТ ХОРДЛОГООС
СЭРГИЙЛЭХ ХОС ЦЭНЭТ ВАКЦИН
Тодорхойлолт:
Хонь, ямааг дотрын халдварт хордлого өвчнөөс сэргийлэх хос цэнэт вакцин нь хонь, ямаанд Clostridium perfringens-ийн C,D хэвшлийн халдалтаас хамгаалах идэвхтэй дархлаа олгох зориулалт бүхий идэвхгүйжүүлсэн вакцин юм.
Бүрэлдэхүүн:
Энэхүү идэвхгүйжүүлсэн вакцин нь Cl.perfringens-ийн С хэвшлийн бета (β)хор, D хэвшлийн эпсилон (ε) хор зэрэг эдгээр омгуудын өсгөврийн гаралтай бүх эсрэгтөрөгчид, хөнгөн цагааны усан ислийн гель, идэвхгүйжүүлэгч агуулна.
Гадаад байдал ба хэлбэр:
Хонь, ямааг дотрын халдварт хордлого өвчнөөс сэргийлэх хос цэнэт вакцин нь бор шаргал буюу бор саарал өнгөтэй, шингэн цийдмэг хэлбэртэй биобэлдмэл юм. Лонхонд савласан вакциныг хэсэг хугацааны турш хөдөлгөөнгүй тавихад доод хэсэгт нь бор саарал өнгөтэй сэвсгэр тундас тунаж дээд хэсэгт нь тунгалаг шаргал шингэн ялгарна. Лонхтой вакциныг сэгсрэхэд тундас нь даруй задарч нэгэн жигд бор шаргал буюу бор саарал цийдмэг болно.
Зориулалт:
Зөвхөн мал эмнэлгийн хэрэглээнд хэрэглэнэ. Энэхүү вакцин нь хонь, ямааг Cl.perfringens-ийн C ба D хэвшлийн халдалтаас хамгаалах зориулалттай.
Вакцинжуулах амьтдын төрөл, нас, хүйс:
Уг халдварт өвчний голомттой бүс нутгийн бүх хонь, ямааг нас, хүйс харгалзахгүйгээр вакцинжуулж болно.
Тун:
|
Анхдагч тун
|
Хоёрдогч тун
|
6сар хүртэлх насны хурга, ишиг
|
1мл
|
1.5мл
|
хонь, ямаа
|
2мл
|
3мл
|
- Анх удаа вакцинжуулж буй хонь, ямаанд 14 хоногийн зайтай анхдагч болон хоёрдогч тунг олгоно.
- Өмнө нь вакцинжуулж байсан хонь, ямаанд 6 сар тутамд зөвхөн хоёрдогч тунг олгоход сайн дархлаа тогтоно.
Олгох зам: Цавины хэсэг газрын арьсан дор тарьж олгоно.
Дархлаа үргэлжлэх хугацаа:
Хонь, ямаанд энэхүү вакцины зохистой тунг олгоод ойролцоогоор 2 долоо хоногийн дараа идэвхтэй дархлаатай болно. Энэхүү дархлаа нь хонь, ямааг Cl.perfringens-ийн C, D хэвшлийн хоруу омгийн халдалтаас 6 сарын турш хамгаалж чадна.
Аюулгүй чанар: Хүрээлэн буй орчин, хүн, вакцинжигч амьтанд аюулгүй.
Эсрэг заалт: Тэмдэглэгдээгүй
Савлалт:
Хонь ямааг дотрын халдварт хордлого өвчнөөс сэргийлэх хос цэнэт вакциныг 200 мл-ийн багтаамжтай шилэн лонхонд савлаж резин бөглөөгөөр бөглөж, хөнгөн цагаан малгайвчаар даруулж битүүмжилнэ.
Шошгололт: Энхүү вакциныг савалсан лонхны гадна хажуу талд дараах заалт бүхий шошго наана.
Үүнд:
-
Үйлдвэрлэгчийн нэр, барааны тэмдэг
-
Биобэлдмэлийн үнэн, зөв нэр
-
Үгдэсний стандартын дугаар
-
Цуварлын дугаар
-
Хэмжээ
-
Үйлдвэрлэсэн огноо
-
Хүчинтэй хугацаа
-
Тун, хэрэглэх арга
-
Хадгалах нөхцөл
Хадгалалт: Энэхүү вакциныг сэрүүн (+40С-аас +100С-т), харанхуй, хуурай байранд хадгална. Ийм нөхцөлд хадгалбал үйлдвэрлэснээс хойш 1 жил хүчинтэй. Хөлдөөж үл болно.
Тээвэрлэлт:
Энэхүү биобэлдмэлийг зөөлөн материалаар хөдөлгөөнгүй жийрэглэж картон юмуу модон хайрцагт хийгээд хадгалах нөхцөлийг бүрэн хангахуйцаар тоноглогдсон сэрүүн хэлхээ бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ.
Санамж:
- Лонхонд савласан вакциныг хэрэглэхийн өмнө сайтар зайлах хэрэгтэй. Мөн хэрэглэх явцдаа ч үе үе сэгсэрч сайтар холилдуулж байх нь зүйтэй.
- Шошгогүй, хүчинтэй хугацаа нь дууссан, лонх, бөглөөний бүрэн бүтэн байдал ба битүүмжлэл алдагдсан, ердийн өнгө үзэмж нь өөрчлөгдсөн, уусваргүй хольцтой, бичил биетнээр бохирлогдсон, хөлдөөсөн, нарны шууд тусгалтай буюу дулаан байранд хадгалсан вакциныг хэрэглэж үл болно.
- Энэхүү вакциныг хонь, ямаанд тарьж олгосны дараах 1-3 хоногт тухайн амьтдын биеийн дулаан нь 10С -20С-ээр нэмэгдэх, бага зэрэг доголох, тэжээл идэх дуршил нь буурах, хэвтэх зэрэг хэвийн бус шинж тэмдэг үзүүлэх бөгөөд энэ нь эмгэг биш. Эдгээр шинж тэмдгүүд аяндаа, удахгүй арилж хэвийн болно. Вакциныг тарьсан хэсэг газарт бага хэмжээтэй хавдалт үүсч хөндүүртэй болно. Тэр хөндүүр нь 3-5 хоногийн дараа арилах бөгөөд хавдалт нь алгуур шимэгдэж дуусна.
- Нэгэнт онгойлгосон вакциныг 48 цагийн дотор бүрэн хэрэглэж дуусгах хэрэгтэй.
- Вакцины үлдэгдэл, тоног төхөөрөмж, хоосон лонх гэх мэтийг зохимжтой ариутгагч уусгамалаар ариутгах нь зүйтэй.
- Булчин дотор тарьж болохгүй
Боловсруулж, хянасан. Биокомбинат ТӨААТҮГ-ын Үйлдвэрлэл- Технологийн
албаны дарга, Ерөнхий технологич Ц.Өлзийтогтох
ДОТРЫН ХАЛДВАРТ ХОРДЛОГО,
ЭНТЕРОБАКТЕРИОЗООС СЭРГИЙЛЭХ ХАМ ВАКЦИН
Тодорхойлолт:
Хонь, ямааг дотрын халдварт хордлого,Энтеробактериоз өвчнөөс сэргийлэх хам вакцин нь хонь, ямаанд Clostridium perfringens-ийн C,D хэвшил болон Escherichia coli-ийн халдалтаас хамгаалах идэвхтэй дархлаа олгох зориулалт бүхий идэвхгүйжүүлсэн вакцин юм.
Бүрэлдэхүүн:
Энэхүү идэвхгүйжүүлсэн вакцин нь бүтцийн хувьд Cl.perfringens-ийн С хэвшлийн бета (β), D хэвшлийн эпсилон (ε) хор болон E.coli 078:K80-ийн гаралтай экзо ба эндотоксинууд, омгуудын метаболитууд зэрэг өсгөврийн бүх эсрэгтөрөгчид, хөнгөн цагааны усан ислийн гель, идэвхгүйжүүлэгч агуулна.
Гадаад байдал ба хэлбэр:
Хонь, ямааг дотрын халдварт хордлого,Энтеробактериоз өвчнөөс сэргийлэх хам вакцин нь цайвар бор буюу бор шаргал өнгөтэй, шингэн цийдмэг хэлбэртэй биобэлдмэл юм. Лонхтой вакциныг хэсэг хугацааны турш хөдөлгөөнгүй тавихад доод хэсэгт нь бор саарал өнгөтэй тундас тунаж, дээд хэсэгт нь цайвар шаргал өнгөтэй ялимгүй булингартай шингэн ялгарна. Лонхонд савласан вакциныг сэгсрэхэд тундас нь даруй задарч нэгэн жигд цийдмэг болно.
Зориулалт:
Зөвхөн мал эмнэлгийн хэрэглээнд ашиглана. Энэхүү хам вакцин нь бог малд Cl.perfringens-ийн C,D хэвшлийн болон Escherichia coli-ийн хоруу омгийн халдалтаас хамгаалах идэвхтэй дархлаа олгох зориулалттай.
Вакцинжуулах амьтдын төрөл, нас, хүйс:
3 сараас дээш насны бүх хонь, ямааг хүйс үл харгалзан вакцинжуулж болно.
Тун:
|
анхдагч тун
|
хоёрдогч тун
|
3-10 сарын настай хурга, ишиг
|
2мл
|
3мл
|
Хонь, ямаа
|
3 мл
|
3 мл
|
Анх удаа энэхүү вакцинаар вакцинжуулж буй хонь, ямаанд 14 хоногийн зайтай анхдагч болон хоёрдогч тунг олгоно.
- Өмнө нь уг вакцинаар вакцинжуулж байсан хонь, ямаанд 6 сар тутамд зөвхөн хоёрдогч тунг олгоход сайн дархлаа тогтоно.
Олгох зам: Хонь, ямааны далны өмнөх хэсэг газрын арьсан дор тарьж олгоно.
Дархлаа үргэлжлэх хугацаа:
Бог малд энэхүү вакцины анхдагч ба хоёрдогч тунг олгоод 7 орчим хоногийн дараа идэвхтэй дархлаатай болно. Энэхүү дархлаа нь хонь, ямааг Cl.perfringens-ийн C,D хэвшлийн болон Escherichia coli-ийн хоруу омгийн халдалтаас 6 сарын турш найдвартай хамгаалж чадна.
Аюулгүй чанар: Хүрээлэн буй орчин, хүн, вакцинжигч амьтанд аюулгүй.
Эсрэг заалт: 3 сараас доош насны хурга, ишгийг вакцинжуулж үл болно.
Савлалт:
Хонь ямааг дотрын халдварт хордлого, энтеробактериоз өвчнөөс сэргийлэх хам вакциныг 200 мл-ийн багтаамжтай шилэн лонхонд савлаж резин бөглөөгөөр бөглөж, хөнгөн цагаан малгайвчаар даруулж битүүмжилнэ.
Шошгололт: Энхүү вакциныг савалсан лонхны гадна хажуу талд дараах заалт бүхий шошго наана.
Үүнд:
-
Үйлдвэрлэгчийн нэр, барааны тэмдэг
-
Биобэлдмэлийн үнэн, зөв нэр
-
Үндэсний стандартын дугаар
-
Цувралын дугаар
-
Хэмжээ
-
Үйлдвэрлэсэн огноо
-
Хүчинтэй хугацаа
-
Тун, хэрэглэх арга
-
Хадгалах нөхцөл
Хадгалалт:
Энэхүү вакциныг сэрүүн (+40С- +100С-т), харанхуй, хуурай байранд хадгална. Ийм нөхцөлд хадгалбал үйлдвэрлэснээс хойш 1 жил хүчинтэй. Хөлдөөж үл болно.
Тээвэрлэлт:
Тус биобэлдмэлийг зөөлөн материалаар хөдөлгөөнгүй жийрэглэж картон юмуу модон хайрцагт хийгээд хадгалах нөхцөлийг бүрэн хангахуйцаар тоноглогдсон сэрүүн хэлхээ бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ.
Санамж:
- Лонхонд савласан вакциныг хэрэглэхийн өмнө сайтар зайлах хэрэгтэй. Мөн хэрэглэх явцдаа ч үе үе сэгсэрч сайтар холилдуулж байх нь зүйтэй.
- Шошгогүй, хүчинтэй хугацаа нь дууссан, лонх, бөглөөний бүрэн бүтэн байдал ба битүүмжлэл алдагдсан, ердийн өнгө үзэмж нь өөрчлөгдсөн, уусваргүй хольцтой, бичил биетнээр бохирлогдсон, хөлдөөсөн, нарны шууд тусгалтай буюу дулаан байранд хадгалсан вакциныг хэрэглэж үл болно.
- Энэхүү вакциныг хонь, ямаанд тарьж олгосны дараах 1-3 хоногт тухайн амьтны биеийн дулаан нь 10С -20С-ээр нэмэгдэх, бага зэрэг доголох, тэжээл идэх дуршил нь буурах, хэвтэх зэрэг хэвийн бус шинж тэмдэг үзүүлэх бөгөөд энэ нь эмгэг биш. Эдгээр шинж тэмдгүүд аяндаа, удахгүй арилж хэвийн болно. Вакциныг тарьсан хэсэг газарт бага хэмжээтэй хавдалт үүсч хөндүүртэй болно. Тэр хөндүүр нь 3-5 хоногийн дараа арилах бөгөөд хавдалт нь алгуур шимэгдэж дуусна.
- Нэгэнт онгойлгосон вакциныг 48 цагийн дотор бүрэн хэрэглэж дуусгах хэрэгтэй.
- Вакцины үлдэгдэл, тоног төхөөрөмж, хоосон лонх гэх мэтийг зохимжтой ариутгагч уусгамалаар ариутгах нь зүйтэй.
- Булчин дотор тарьж болохгүй.
Боловсруулж, хянасан. Биокомбинат ТӨААТҮГ-ын Үйлдвэрлэл- Технологийн
албаны дарга, Ерөнхий технологич Ц.Өлзийтогтох