БАТЛАВ.
БИОКОМБИНАТ ТӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ
Б.ОНОЛБААТАР
Bacillus anthracis Sterne ОМГИЙН ВАКЦИН
Тодорхойлолт:
Bacillus anthracis “Sterne” омгийн вакцин нь гэрийн тэжээвэр мал, амьтдыг боомоос сэргийлэх зориулалт бүхий амьд вакцин юм.
Бүрэлдэхүүн:
Боомоос сэргийлэх энэхүү амьд вакцин нь Bacillus anthracis Sterne омгийн споржсон эсүүд, хөнгөн цагааны усан ислийн гель, буфер уусгамал зэргийг агуулна.
Гадаад байдал ба хэлбэр:
Энэхүү амьд вакцин нь цэхэр цайвар, цайвар шаргал өнгөтэй, нэгэн жигд, уусваргүй хольцгүй, шингэн цийдмэг хэлбэртэй биобэлдмэл юм. Лонхтой вакциныг хөдөлгөөнгүй удаан тавихад доод хэсэгт цайвар өнгийн тунадас сууж дээд хэсэгт цэхэр өнгөтэй тунгалаг шингэн ялгарна. Зарим тохиолдолд ялимгүй булингартай байж болно.
Зориулалт:
Зөвхөн мал эмнэлгийн хэрэглээнд ашиглана. Тус вакцин нь мал амьтдад боомын үүсгэгч Bacillus anthracis-ын халдалтаас сэргийлэх идэвхтэй дархлаа олгох зориулалт бүхий биобэлдмэл юм.
Вакцинжуулах амьтдын төрөл, нас, хүйс:
Гэрийн тэжээвэр мал, амьтдыг нас, хүйс үл харгалзан энэхүү вакцинаар вакцинжуулж болно.
Тун: Bacillus anthracis “Sterne” омгийн вакцины нэг тун нь таваас арван сая (5-10х106) өсгөвөржих чадвартай спор агуулна. Дундажаар бүх төрлийн мал амьтдыг вакцинжуулахад тохиромжтой тун нь таван сая (5х106) /мл спор агуулж байх хэрэгтэй.
Тэмээ
|
1.5 мл
|
Адуу
|
1.0 мл
|
Yхэр
|
1.0 мл
|
Хонь
|
0.5мл
|
Ямаа
|
0.5мл
|
Гахай
|
0.5мл
|
6 сар хүртэлх настай тугал, унага
|
0.5 мл
|
Олгох зам:
- Yхэр, адуу, тэмээний хүзүүний;
- Хонь, ямааны цавины;
- Гахайны чихний уг орчмын хэсэг газрын арьсан дор тарина.
Дархлаа үргэлжлэх хугацаа:
Мал, амьтдад боомоос сэргийлэх энэхүү амьд вакцины зохистой тунг олгоод ойролцоогоор 2 долоо хоног өнгөрсний дараа хамгаалагч дархлааны хариу урвал бүрэн цогцолно.
- Энэхүү дархлаа нь мал, амьтдыг боомоос наад зах нь 1 жилийн турш хамгаалж чадна.
- Харин адуунд боомоос сэргийлэх вакциныг анх удаа олгосны дараа дархлаа үүсэж бий болох нь харьцангуй удаан. Иймээс 1 сарын зайтай дахин вакцинжуулах нь зүйтэй гэж үздэг. Цаашид жилд 1 удаа вакцинжуулах хэрэгтэй.
- Бусад мал, амьтдыг жил бүр нэг удаа вакцинжуулах хэрэгтэй.
Эсрэг заалт:
o Энэхүү вакциныг хээлтэй, дөнгөж төллөсөн, хэт туранхай дорой мал амьтдад олгож үл болно.
o Вакцинжуулсан амьтдыг 2-3 долоо хоногийн дотор нядлах буюу махыг нь хүнсэнд хэрэглэхийг хориглоно.
o Мал, амьтдыг энэхүү амьд вакцинаар вакцинжуулахын өмнөх болон вакцинжуулсны дараах хэдэн хоногийн хугацаанд вакцинжигч амьтдад антибиотик олгохыг хориглоно. Учир нь тухайн антибиотик вакцины үйлчлэлд саад учруулж болно.
Аюулгүй чанар:
Хүрээлэн буй орчин, хүн, вакцинжигч амьтанд аюулгүй. Гэвч хүмүүс санамсаргүйгээр вакцинжуулалтанд ашиглаж байгаа зүүг биедээ хүргэх ба биеэ хатгавал халдварлаж магадгүй. Хатгасан буюу амьд спороор бохирлогдсон хэсэг газрыг савантай усаар сайтар угаах хэрэгтэй. Түүнчлэн эмнэлгийн хяналтанд орох хэрэгтэй.
Савлалт: Энэхүү вакциныг 100, 200 мл-ийн багтаамжтай лонхонд савлана.
Шошгололт:
Лонхны гадна хажууд наасан шошго нь үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч байгууллагын нэр, барааны тэмдэг, биобэлдмэлийн үнэн зөв нэр, үндэсний стандартын дугаар, цувралын дугаар, хэмжээ, тун, үйлдвэрлэсэн огноо, хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөл зэргийг илэрхийлж байх хэрэгтэй.
Хадгалалт:
Энэхүү вакциныг сэрүүн (+40С-аас +100С-т), харанхуй, хуурай байранд хадгална. Ийм нөхцөлд хадгалбал үйлдвэрлэснээс хойш 1 жил хүчинтэй. Хөлдөөж үл болно.
Тээвэрлэлт:
Тус биобэлдмэлийг зөөлөн материалаар хөдөлгөөнгүй жийрэглэж картон цаасан эсвэл хуванцар хайрцагт хийж сэрүүн хэлхээний нөхцлийг хангахуйцаар тоноглогдсон тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ.
Санамж:
- Лонхонд савласан вакциныг хэрэглэхийн өмнө сайтар зайлах хэрэгтэй. Мөн хэрэглэх явцдаа ч үе үе сэгсэрч сайн хольж байх нь зүйтэй.
- Амьд спороор бохирлогдсон тоног төхөөрөмж болон вакцины үлдэгдэл, хоосон лонх зэргийг автоклавдаж, халдваргүйтгэгч уусгамалд хийж ариутгах буюу шатааж устгана.
- Булчин дотор тарихыг хориглоно.
- Шошгогүй, хүчинтэй хугацаа нь дууссан, бөглөө ба лонхных нь бүрэн бүтэн байдал ба битүүмжлэл алдагдсан, ердийн өнгө үзэмж нь өөрчлөгдсөн, бичил биетнээр бохирлогдсон, уусваргүй хольцтой, нарны шууд тусгалтай буюу халуун байранд хадгалсан вакциныг хэрэглэж үл болно.
- Мал амьтдад энэхүү вакциныг тарьсны дараа биеийн халуун нь 10С-20С-ээр нэмэгдэж тэгээд удахгүй хэвийн болно. Вакциныг тарьсан хэсэг газарт бага хэмжээтэй хавдалт үүсч хөндүүртэй болно. Энэ хөндүүр нь 3-5 хоногийн дараа арилах бөгөөд хавдалт нь алгуур шимэгдэж алга болно.
- Нэгэнт онгойлгосон вакциныг 24 цагийн дотор хэрэглэж дуусгах нь зүйтэй.
Боловсруулж, хянасан. Биокомбинат ТӨААТҮГ-ын Үйлдвэрлэл-Технологийн
албаны дарга, Ерөнхий технологич Ц.Өлзийтогтох
БАТЛАВ.
БИОКОМБИНАТ ТӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ
Б.ОНОЛБААТАР
БОГ МАЛЫГ САЛМОНЕЛЛЁЗООС СЭРГИЙЛЭХ АМЬД ВАКЦИН
Тодорхойлолт:
Хонь, ямааг салмонеллёзоос сэргийлэх амьд вакцин нь вакцинжигч амьтны биемахбодод салмонеллийн халдалтаас хамгаалах идэвхтэй дархлаа олгох зориулалт бүхий амьд вакцин юм.
Бүрэлдэхүүн :
Салмонеллёзоос сэргийлэх энэхүү амьд вакцин нь sal.ab.ovis 0068-YI-П/R мутант омгийн амьд эсүүд, тусгай найрлага бүхий хамгаалан-тогтворжуулагч орчинг агуулна. Хуурайшуулсан вакцин дахь үлдэгдэл чийг 3%-аас илүүгүй байх нь чухал.
Гадаад байдал ба хэлбэр:
Энэхүү вакцин нь тодорхой хэлбэр дүрсгүй, сэвсгэр, цайвар шаргал өнгөтэй, хуурай, нунтаг хэлбэртэй биобэлдмэл юм.
Зориулалт:
Зөвхөн мал эмнэлгийн хэрэглээнд ашиглана. Энэхүү вакцин нь бог малыг Salmonella-ийн халдалтаас хамгаалах идэвхтэй дархлаа олгох зориулалттай.
Вакцинжуулах амьтдын төрөл, нас, хүйс:
Энэхүү вакцинаар хонь, ямааг нас, хүйс харгалзахгүйгээр вакцинжуулж болно.
Тун: Энэхүү вакцины нэг тун нь 3х109 (гурван тэрбум) колони үүсгэх нэгж агуулдаг.
|
Тун
|
хонь, ямаа
|
1 мл
|
Шингэлэлт :
Энэхүү вакцины 1 тунг 1 миллитр шингэлэгчээр шингэлнэ.
Шингэлэгчийн найрлага:
Энэхүү вакцины шингэлэгчээр 0.85% NaCl буюу физиологийн уусгамалыг ашиглана.
Шингэлэх арга:
Энэхүү вакцины тухайн цувралыг савласан цодонгийн гадна хажууд наасан шошгон дээр бичигдсэн нийт тунг шингэлэх хэмжээний шингэлэгч уусгамалыг ариутгасан цэвэр лонхонд хийнэ.
Дараа нь энэхүү лонхонд хийсэн шингэлэгчээсээ 4-5мл-ийг ариутгасан тариураар соруулж аваад цодон доторхи хуурай вакцин дээрээ хийж шингэлнэ. Вакцинаа бүрэн уусах хүртэл аяархан зайлаад буцааж соруулан шингэлэгч рүүгээ хийнэ. Тэгээд сайтар холино. Ингээд вакциныг хэрэглэхэд бэлэн болно.
Олгох зам:
Энэхүү амьд вакциныг хонь, ямааны хүзүүний хэсэг газрын арьсан дор тарьж олгоно.
Дархлаа үргэлжлэх хугацаа:
Хонь, ямаанд энэхүү вакциныг тарьж олгосноос хойш ойролцоогоор 2-3 долоо хоногийн дотор идэвхтэй дархлаа үүсч бий болно. Энэхүү хамгаалах дархлаа нь хонь, ямааг 1 жилийн турш салмонеллёзоос сэргийлнэ.
Аюулгүй чанар: Хүрээлэн буй орчин, вакцинжигч амьтанд аюулгүй. Хүнд аюултай эсэх нь тэмдэглэгдээгүй.
Эсрэг заалт: Ямар нэг заалт тэмдэглэгдээгүй.
Савлалт:
Энэхүү вакциныг цодонд 4-5 миллитрээр савлаж хөлдөөж-хатаах аргаар хуурайшуулна. Нэг цодонд дор хаяж 20 тун агуулж байх хэрэгтэй.
Шошгололт:
Цодонгийн гадна хажууд наасан шошго нь үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч байгууллагын нэр, барааны тэмдэг, вакцины үнэн зөв нэр, үндэсний стандартын дугаар, цувралын дугаар, цодонд агуулагдах нийт тун, үйлдвэрлэсэн огноо, хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөл зэргийг илэрхийлж байх хэрэгтэй.
Хадгалалт:
Энэхүү вакциныг сэрүүн (+40С-аас +100С-т) буюу хүйтэн (-200С-аас +40С-т) харанхуй, хуурай байранд хадгална.Ийм нөхцөлд хадгалбал үйлдвэрлэснээс хойш 1 жил хүчинтэй.
Тээвэрлэлт:
Энэ биобэлдмэлийг зөөлөн материалаар хөдөлгөөнгүй жийрэглэж картон юмуу модон хайрцагт хийгээд хадгалах нөхцөлийг нь бүрэн хангахуйцаар тоноглогдсон сэрүүн хэлхээ бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ.
Санамж:
- Шингэлсэн вакциныг хэрэглэж байх явцдаа үе үе сэгсэрч жигд холилдуулж байх нь зүйтэй.
- Нэгэнт онгойлгож шингэлсэн вакциныг 24 цагийн дотор хэрэглэх хэрэгтэй.
- Вакцины үлдэгдэл, цодон, шингэлэлт хийсэн лонх, тариур зэргийг зохистой халдваргүйтгэгч уусгамалд хийж халдваргүйтгэнэ. Эсвэл 10-15 минут буцалгах буюу автоклавдаж халдваргүйтгэж болно.
- Шошгогүй, хүчинтэй хугацаа нь дууссан, цодон түүний бөглөөнийх нь бүрэн бүтэн байдал ба битүүмжлэл алдагдсан, ердийн өнгө үзэмж нь өөрчлөгдсөн, бичил биетнээр бохирлогдсон, уусваргүй хольцтой, нарны шууд тусгалтай буюу халуун байранд хадгалсан вакциныг хэрэглэж үл болно.
Боловсруулж, хянасан. Биокомбинат ТӨААТҮГ-ын Үйлдвэрлэл-Технологийн
албаны дарга, Ерөнхий технологич Ц.Өлзийтогтох
БАТЛАВ.
БИОКОМБИНАТ ТӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ
Б.ОНОЛБААТАР
Listeria monocytogenes “АУФ” ОМГИЙН ВАКЦИН
Тодорхойлолт:
Listeria monocytogenes “АУФ” омгийн вакцин нь мал амьтдыг листериозоос сэргийлэх зориулалт бүхий амьд вакцин юм.
Бүрэлдэхүүн:
Энэхүү вакцин нь L.monocytogenes “АУФ” омгийн амьд эсүүд , буфер уусгамал, адъювант агуулна.
Гадаад байдал ба хэлбэр:
Энэхүү амьд вакцин нь цайвар цэхэр өнгөтэй, шингэн цийдмэг хэлбэртэй биобэлдмэл юм. Лонхонд савласан вакциныг хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй тавихад доод хэсэгт нь бор цайвар өнгөтэй тундас тунаж, дээд хэсэгт нь цэхэр өнгөтэй шингэн ялгарна. Сэгсрэхэд тундас нь даруй задарч нэгэн жигд цийдмэг болно.
Зориулалт:
Зөвхөн мал эмнэлгийн хэрэглээнд ашиглана. Энэхүү вакцин нь мал амьтанд L.monocytogenes-ийн халдалтаас хамгаалах идэвхтэй дархлаа олгох зориулалттай.
Вакцинжуулах амьтдын төрөл, нас, хүйс:
Энэхүү вакцинаар хонь, ямаа, үхрийг нас, хүйс үл харгалзан вакцинжуулж болно.
Тун: L.monocytogenes “АУФ” омгийн амьд вакцины 1 миллитр тутамд 5-8*109 ( таваас найман тэрбум) колони үүсгэх нэгж агуулна.
14-60 хоногийн настай тугал
|
2 мл
|
2-12 сарын настай тугал, бяруу
|
3 мл
|
Үхэр
|
4 мл
|
Олгох зам: Yхрийн гуяны булчин дотор тарьж олгоно.
Дархлаа үргэлжлэх хугацаа: Yхэрт энэхүү вакцины зохистой тунг олгоод ойролцоогоор 2 долоо хоног өнгөрсний дараа бие махбодид нь идэвхтэй дархлаа үүсч бий болно. Энэхүү дархлаа нь үхрийг 4 сарын турш L.monoсytogenes-ийн халдалтаас хамгаалж чадна.
Аюулгүй чанар: Энэхүү вакцин нь хүрээлэн буй орчин, хүн, мал амьтанд аюулгүй.
Эсрэг заалт: 14 хоногоос доош настай тугалыг вакцинжуулж үл болно. Мөн хэт туранхай үхэр болон тугаллаад 15 хоноогүй үнээг вакцинжуулж болохгүй.
Савлалт: Энэхүү вакциныг 100-200 мл-ийн багтаамжтай шилэн лонхонд савлана.
Шошгололт:
Лонхны гадна хажууд наасан шошго нь үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч байгууллагын нэр, барааны тэмдэг, вакцины үнэн зөв нэр, үндэсний стандартын дугаар, цувралын дугаар, хэмжээ, тун, үйлдвэрлэсэн огноо, хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөл зэргийг тусгасан байх хэрэгтэй.
Хадгалалт:
Энэхүү вакциныг харанхуй, хуурай, сэрүүн (+40С-аас+100С) байранд хадгалах нь зүйтэй. Ийм нөхцөлд хадгалвал үйлдвэрлэснээс хойш 6 сарын дотор хүчинтэй байна. Хөлдөөж болохгүй.
Тээвэрлэлт:
Энэхүү биобэлдмэлийг зөөлөн материалаар хөдөлгөөнгүй жийрэглэж картон цаасан эсвэлхувцанцар хайрцагт хийжсэрүүн хэлхээний нөхцлийг хангахуйцаар тоноглогдсон тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ.
Санамж:
- Лонхонд савласан вакциныг хэрэглэхийн өмнө сайтар зайлах хэрэгтэй. Хэрэглэх явцдаа үе үе сэгсэрч сайтар хольж байх нь чухал.
- Энэхүү вакциныг тарьсны дараа амьтдын биеийн дулаан нь 10С - 20С-ээр нэмэгдэж тэгээд удахгүй хэвийн болно. Вакцин тарьсан хэсэг газарт бага хэмжээний хавдалт үүсч эмзэглэлтэй болно. Эмзэглэл нь 3-5 хоногийн дараа арилах бөгөөд хавдалт нь алгуур шимэгдэж алга болно.
- Нэгэнт онгойлгосон вакциныг 24 цагийн дотор хэрэглэж дуусгах нь зүйтэй.
- Энэ вакцин дахь амьд омгоор бохирлогдсон тоног төхөөрөмж болон вакцины үлдэгдэл, хоосон лонх зэргийг автоклавдаж, халдваргүйтгэгч уусгамалд хийж халдваргүйтгэх буюу шатааж устгана.
- Шошгогүй, хүчинтэй хугацаа нь дууссан, бөглөө ба лонхных нь бүрэн бүтэн байдал ба битүүмжлэл алдагдсан, ердийн өнгө үзэмж нь өөрчлөгдсөн, бичил биетнээр бохирлогдсон, уусваргүй хольцтой, нарны шууд тусгалтай буюу халуун байранд хадгалсан вакциныг хэрэглэж үл болно.
Боловсруулж, хянасан. Биокомбинат ТӨААТҮГ-ын Үйлдвэрлэл-Технологийн
албаны дарга, Ерөнхий технологич Ц.Өлзийтогтох