Амьд бактерийн вакцин хэрэглэх заавар

БАТЛАВ.
БИОКОМБИНАТ ТӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ
Б.ОНОЛБААТАР
Br.abortus 19 ОМГИЙН ВАКЦИН
Тодорхойлолт:
Br.abortus 19 омгийн  вакцин нь үхэрт бруцеллийн халдалтаас хамгаалах  идэвхтэй дархлаа олгох зориулалт бүхий амьд вакцин  юм.
Бүрэлдэхүүн:
Brucella abortus-19 омгийн вакцин нь хоруу чанарыг нь сулруулсан, тогтвортой S  хэлбэртэй бруцеллийн амьд эсүүд, тусгай найрлага бүхий хамгаалан тогтворжуулагч орчингоос бүрэлддэг. Хуурайшуулсан вакцинд агуулагдах үлдэгдэл чийг нь 3%-аас илүүгүй байх хэрэгтэй.
Гадаад байдал ба хэлбэр: 
Хуурайшуулсан вакцин нь тодорхой хэлбэр дүрсгүй, сэвсгэр, хуурай, цайвар шаргал өнгөтэй, нунтаг  бүтээгдэхүүн  юм.
Зориулалт:
Зөвхөн мал эмнэлгийн хэрэглээнд ашиглана. Yхэрт бруцеллийн халдалтаас хамгаалах идэвхтэй дархлаа олгох  зориулалттай.
Вакцинжуулах амьтдын төрөл, нас, хүйс:
Бруцеллийн халдалтаас сэргийлэх зорилгоор 3-6 сарын настай охин тугалыг вакцинжуулна. Шаардлагатай тохиолдолд бухнаас бусад үхэр сүргийг нас, хүйс харгалзахгүйгээр Brucella abortus 19 омгийн вакцинаар вакцинжуулж болно.
Тайлбар: Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE)-аас эрхлэн гаргадаг вакцин, оношлогооны аргуудын  стандартын гарын авлагын дагуу Brucella abortus 19 омгийн вакцинаар үхрийг вакцинжуулахдаа дараах аргуудын аль нэгийг хэрэглэхийг зөвлөмж болгодог. Үүнд: 
•    Олон улсын практикт 3-6 сарын настай охин тугалыг  нэг удаа 5-8х1010 амьд организм агуулсан тунгаар арьсан дор нь тарьж вакцинжуулна.
•    Мөн нас гүйцсэн үхрийг 3х108-аас 3х109 амьд организм агуулсан багасгасан тунгаар нэг удаа арьсан дор тарьж вакцинжуулж болно.
•    Түүнчлэн ямар ч насны үхрийг 5-10х109 амьд организм агуулсан тунгаар нэг буюу хоёр удаа зовхинд нь дусаах аргаар вакцинжуулж болно.
Тун:
Br.abortus 19 омгийн амьд вакцины багасгасан 1 тун нь наймаас арван хоёр тэрбум (8-12х109) колони үүсгэх нэгж (КҮН) агуулна. Олон улсын практикт 3-6 сарын настай охин тугалыг нэг удаа арьсан дор тарьж вакцинжуулах тунд агуулагдах колони үүсгэх нэгж нь 50-80х109 болно.
Шингэлэлт :
Энэхүү  вакцины 1 тунг 2 миллитр шингэлэгчээр шингэлнэ.
Шингэлэгчийн найрлага:
Энэхүү амьд вакцины  шингэлэгчээр 0.85% NaCl  буюу физиологийн уусгамалыг ашиглана.
Шингэлэх найруулах арга:
Br.abortus 19 вакцины тухайн цувралыг савласан цодонгийн гадна хажууд наасан шошгон дээр бичигдсэн нийт тунг шингэлэх хэмжээний шингэлэгч уусгамалыг ариутгасан цэвэр лонхонд хийнэ.
Дараа нь энэхүү лонхонд хийсэн шингэлэгчээсээ 4-5мл-ийг ариутгасан тариураар соруулж аваад цодонтой  хуурай вакцин дээрээ хийж шингэлнэ. Вакцинаа бүрэн уусах хүртэл аяархан зайлаад буцааж соруулан шингэлэгч рүүгээ хийнэ. Дараа нь сайтар зайлж холино. Ингээд вакциныг хэрэглэхэд бэлэн болно.
Олгох зам:
•    Энэхүү  вакциныг үхрийн хүзүүний дунд хэсгийн буюу далны урд хэсгийн арьсан дор тарьж  олгоно .
•    Мөн Br.abortus19 омгийн вакцины багасгасан тунг нүдэнд дусаах замаар олгож болно.
Ондоошилт:
Эцсийн бүтээгдэхүүн дотор ондоошсон буюу R хэлбэрийн колони таван хувиас илүүгүй байж болно.
Дархлаа  үргэлжлэх хугацаа:
Yхэрт Br.abortus19 омгийн вакциныг 2 өөр замаар олгож болно.
  • 3-6 сартай охин тугалыг стандарт тунгаар нэг удаа вакцинжуулахад урт хугацааны найдвартай дархлаатай болно.
•    Br.abortus 19 омгийн вакцины багасгасан тунг бүх насны үхэрт арьсан дор тарьж олгосны дараа 2 долоо хоноод хамгаалагч дархлааны хариу урвал бүрэн цогцолно. Энэхүү дархлаа үхрийг 1 жилийн турш бруцеллийн халдалтаас хамгаалж чадна. Вакцинжуулалтын энэ аргыг хэрэглэвэл жил бүр бүх үхэрт Br.abortus 19 омгийн вакцины багасгасан тунг арьсан дор тарьж олгох шаардлагатай. Энэ аргыг хэрэглэснээр тогтвортой хадгалагдах эсрэгбиеийн хариу урвалыг үүсгэх бөгөөд энэ нь ийлдэс судлалын шинжилгээнд төвөг учруулдаг.
•    Вакцинжуулалтын хоёрдогч арга нь нүдний зовхинд дусааж олгох зам  юм. Энэ аргын ялгаа нь бүх насны үхэрт энэхүү вакцины багасгасан тунг  2 удаа олгодог. Нүдэнд дусаах энэ аргыг хэрэглэснээр тогтвортой хадгалагдах эсрэгбиеийн хариу урвалгүй хамгаалалтыг бий болгодог. Иймээс ийлдэс судлалын шинжилгээ хийх үед саад бэрхшээл тохиолдохгүй.
Аюулгүй чанар: 
Хүрээлэн буй орчин, вакцинжигч амьтан буюу үхэрт аюулгүй. Харин Br.abortus 19 бол хоруу чанарыг нь сулруулсан омог хэдий ч хүнд халдварлаж өвчин үүсгэх чадвараа хадгалсаар байгаа.
Эсрэг заалт:  Энэхүү амьд вакцинаар хээлтүүлэгч малыг вакцинжуулж үл болно.
Савлалт: Тус вакциныг  цодонд 100 хүртэл тунгаар савлаж болно.
Шошгололт:
Цодонгийн гадна хажууд наасан шошго нь үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч байгууллагын нэр, барааны тэмдэг, вакцины үнэн зөв нэр, үндэсний стандартын дугаар,  цувралын дугаар, тус цодонд агуулагдах нийт тун, үйлдвэрлэсэн огноо,  хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөл  зэргийг илэрхийлж  байх хэрэгтэй.
Хадгалалт:
Энэхүү вакциныг сэрүүн (+40С-аас +100С-т) буюу хүйтэн (-200С-аас +40С-т) харанхуй, хуурай байранд хадгална. Ийм нөхцөлд хадгалбал үйлдвэрлэснээс хойш 1 жил хүчинтэй.
Тээвэрлэлт:
Тус биобэлдмэлийг зөөлөн материалаар хөдөлгөөнгүй жийрэглэж картон юмуу модон хайрцагт хийгээд хадгалах нөхцөлийг нь бүрэн хангахуйцаар тоноглогдсон сэрүүн  хэлхээ  бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ.
Санамж:
-    Шингэлсэн вакциныг хэрэглэж байх явцдаа үе үе сэгсэрч жигд холилдуулж байх нь зүйтэй.
-    Нэгэнт онгойлгож шингэлсэн вакциныг 24 цагийн дотор хэрэглэх хэрэгтэй.
-    Вакцины үлдэгдэл, цодон, шингэлэлт хийсэн лонх, тариур зэргийг зохистой халдваргүйтгэгч уусгамалд хийж халдваргүйжүүлнэ. Эсвэл 10-15 минут буцалгах буюу автоклавдаж халдваргүйжүүлж болно.
-    Шошгогүй, хүчинтэй хугацаа нь дууссан, цодон  түүний бөглөөнийх нь бүрэн бүтэн байдал ба битүүмжлэл  алдагдсан, ердийн өнгө үзэмж нь өөрчлөгдсөн, бичил биетнээр бохирлогдсон, уусваргүй хольцтой, нарны шууд тусгалтай буюу халуун байранд хадгалсан вакциныг хэрэглэж үл болно.
-    Нүдэнд дусаах аргыг хэрэглэх үед байгаль орчинг бохирдуулах, хүмүүст халдвар үүсгэх эрсдэлээс зайлсхийж болгоомжтой ажиллах ёстой.
 
Боловсруулж, хянасан. Биокомбинат ТӨААТҮГ-ын  Үйлдвэрлэл- Технологийн  
албаны дарга, Ерөнхий технологич                           Ц.Өлзийтогтох
БАТЛАВ.
БИОКОМБИНАТ ТӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ
Б.ОНОЛБААТАР
 
Br.melitensis Rev.1 ОМГИЙН ВАКЦИН
Тодорхойлолт:
Br.melitensis Rev.1 омгийн вакцин нь хонь, ямаанд бруцеллёзыг үүсгэгч Brucella melitensis-ийн эсрэг хамгаалах  идэвхтэй дархлаа олгох зориулалт бүхий амьд вакцин юм.
Бүрэлдэхүүн:
Энэхүү вакцин нь бүтцийн хувьд  хоруу чанарыг нь сулруулсан, S хэлбэртэй Br.melitensis Rev.1 омгийн амьд эсүүд, хөлдөөлт-хатаалтаас хамгаалан-тогтворжуулагч орчингоос бүрэлдэж тогтдог. Тус хуурайшуулсан амьд вакцинд агуулагдах үлдэгдэл чийг нь 3%-аас илүүгүй байх хэрэгтэй.
Гадаад байдал ба хэлбэр: 
Br. melitensis Rev.1 омгийн амьд вакцин нь тодорхой хэлбэр дүрсгүй, сэвсгэр, хуурай, цайвар шаргал өнгөтэй,  нунтаг хэлбэртэй бүтээгдэхүүн  юм.
Зориулалт:
Зөвхөн мал эмнэлгийн хэрэглээнд ашиглана. Хонь, ямаанд бруцеллийн халдалтаас хамгаалах идэвхтэй дархлаа олгох  зориулалттай.
Вакцинжуулах амьтдын төрөл, нас, хүйс:
Бруцеллийн халдалтаас сэргийлэх зорилгоор халдварын эрсдэлтэй бүс нутаг, хот айлын 3-6 сарын настай охин хурга, ишгийг вакцинжуулна. Шаардлагатай тохиолдолд хээлтүүлэгчээс бусад хонь, ямааг нас, хүйс харгалзахгүйгээр вакцинжуулж болно.
Тайлбар: Олон улсын практикт 3-6 сарын настай хурга, ишгийг 0,5-2x109 колони үүсгэх нэгж агуулсан тунгаар нэг удаа арьсан дор тарьж  буюу нүдний зовхинд дусааж вакцинжуулахыг зөвлөмж болгодог.
 Тун: Br.melitensis Rev.1 омгийн хуурайшуулсан амьд вакцины 1 тун нь таван зуун саяас хоёр тэрбум (0,5-2х109) колони үүсгэх нэгж агуулдаг.
Шингэлэлт :  Энэхүү вакцины 1 тунг 1 миллитр шингэлэгчээр шингэлнэ.
Шингэлэгчийн найрлага:
Энэхүү вакцины шингэлэгчээр 0.85% NaCl-ийн усан буюу физиологийн уусгамалыг ашиглана.
Шингэлэх  арга:
Энэхүү вакцины тухайн цувралыг савласан цодонгийн гадна хажууд наасан шошгон дээр бичигдсэн нийт тунг шингэлэх хэмжээний шингэлэгч уусгамалыг ариутгасан цэвэр лонхонд хийнэ.
Дараа нь энэхүү лонхонд хийсэн шингэлэгчээсээ 4-5мл-ийг ариутгасан тариураар соруулж аваад цодонтой  хуурай вакцин дээрээ хийж шингэлнэ. Вакцинаа бүрэн уусах хүртэл аяархан зайлаад буцааж соруулан шингэлэгч рүүгээ хийнэ. Тэгээд сайтар холино.  Ингээд вакциныг хэрэглэхэд бэлэн болно.
Олгох зам:
o   Энэхүү амьд вакциныг хурга, ишигний далны өмнөх эсвэл цавины хэсэг газрын арьсан дор тарьж олгоно.
o   Мөн Br. melitensis Rev.1 омгийн вакциныг хурга, ишигний нүдний зовхинд дусааж олгож болно.
Дархлаа  үргэлжлэх хугацаа:
Br. melitensis Rev.1 омгийн вакциныг  хонь, ямаанд 2 өөр замаар олгож болно.
  • 3-6 сарын настай охин хурга, ишгийг стандарт тунгаар нэг удаа вакцинжуулахад урт хугацааны найдвартай дархлаа тогтоно.
•    Энэхүү амьд вакцины багасгасан тунг вакцинжуулах хонь, ямааны арьсан дор тарьж олгоод 2 долоо хоног өнгөрсний дараа вакцинжигч амьтдын бие махбодид эс зуучлалын болон эсрэгбие зуучлалын дархлааны хариу урвал бүрэн цогцолно. Yүний үр дүнд үүссэн дархлаа нь хонь, ямааг 2-3 жилийн турш бруцеллийн халдалтаас хамгаалж чадна. Энэ аргыг хэрэглэх нь бат бөх тогтвортой эсрэгбиеийн хариу урвалыг үүсгэх бөгөөд энэ нь ийлдэс судлалын шинжилгээ хийх үед бруцеллёз өвчинтэй ба вакцинжуулсан мал, амьтдыг ялгаварлан оношлоход төвөг учруулдаг.
•   Br. melitensis Rev.1 омгийн вакцины багасгасан тунг олгох хоёрдогч арга зам нь нүдний зовхинд дусаах юм. Энэ аргаар вакцинжуулсаны үр дүнд үүссэн дархлаа нь арьсан дор тарьж олгосны үр дүнд бий болсон дархлаатай бараг адилхан хамгаалалтыг вакцинжигч амьтдад олгох бөгөөд бат бөх тогтвортой эсрэгбиеийн хариу урвалыг үүсгэдэггүйгээрээ давуу талтай. Ингэснээр бруцеллёзыг оношлох зорилгоор ийлдэс судлалын шинжилгээ хийх үед бруцеллёз өвчинтэй болон вакцинжуулсан мал, амьтдыг ялгаварлан оношлоход тохиолддог хүндрэлтэй асуудлуудыг үлэмж бууруулдаг.
Ондоошилт:
Эцсийн бүтээгдэхүүн дотор ондоошсон буюу R хэлбэрийн колони 5%-аас илүүгүй байж болно.
Аюулгүй чанар: 
Хүрээлэн буй орчин, вакцинжигч амьтан буюу хонь, ямаанд  аюулгүй.
Гэхдээ энэхүү вакцины омог нь хоруу чанарыг нь сулруулсан омог хэдий ч хүнд халдварлаж өвчин үүсгэх чадвараа хадгалсаар байгаа. Заримдаа хээлтэй мал, амьтдыг вакцинжуулах үед хээл хаяж болно. Мөн саалийн мал амьтдыг вакцинжуулах үед Br. melitensis Rev.1 омгийн амьд эсүүд сүүгээр гадагшлах магадлалтай.
Эсрэг заалт:  Энэхүү амьд вакцинаар хээлтүүлэгч малыг вакцинжуулж үл болно.
Савлалт: Тус вакциныг 1 цодонд 200 хүртэл тунгаар савлаж болно.
Шошгололт:
Цодонгийн гадна хажууд наасан шошго нь үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч байгууллагын нэр, барааны тэмдэг, вакцины  үнэн зөв нэр, үндэсний стандартын дугаар, цувралын дугаар, тус цодонд агуулагдах нийт тун, үйлдвэрлэсэн огноо, хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөл зэргийг илэрхийлж  байх хэрэгтэй.
Хадгалалт: Энэхүү вакциныг сэрүүн (+40С-аас +100С-т) буюу хүйтэн (-200С-аас +40С-т) харанхуй, хуурай байранд хадгална. Ийм нөхцөлд хадгалбал үйлдвэрлэснээс хойш 1 жил хүчинтэй.
Тээвэрлэлт:
Тус биобэлдмэлийг зөөлөн материалаар хөдөлгөөнгүй жийрэглэж картон юмуу модон хайрцагт хийгээд хадгалах нөхцөлийг нь бүрэн хангахуйцаар тоноглогдсон сэрүүн  хэлхээ  бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ.
Санамж:
-    Шингэлсэн вакциныг хэрэглэж байх явцдаа үе үе сэгсэрч жигд холилдуулж байх нь зүйтэй.
-    Нэгэнт онгойлгож шингэлсэн вакциныг 24 цагийн дотор хэрэглэх хэрэгтэй.
-    Вакцины үлдэгдэл, цодон, шингэлэлт хийсэн лонх, тариур зэргийг зохистой халдваргүйтгэгч  уусгамалд хийж халдваргүйтгэнэ. Эсвэл 10-15 минут буцалгах буюу автоклавдаж халдваргүйтгэж  болно.
-    Шошгогүй, хүчинтэй хугацаа нь дууссан, цодон түүний бөглөөнийх нь бүрэн бүтэн байдал ба битүүмжлэл  алдагдсан, ердийн өнгө үзэмж нь өөрчлөгдсөн, бичил биетнээр бохирлогдсон, уусваргүй хольцтой, нарны шууд тусгалтай буюу  халуун байранд хадгалсан вакциныг хэрэглэж үл болно.
-    Нүдэнд дусаах аргыг хэрэглэх үед байгаль орчинг бохирдуулах, хүнд халдвар үүсгэх эрсдэлээс зайлсхийж болгоомжтой ажиллах ёстой.
 
Боловсруулж, хянасан. Биокомбинат ТӨААТҮГ-ын  Үйлдвэрлэл- Технологийн  
албаны дарга, Ерөнхий технологич                           Ц.Өлзийтогтох