Ц.Өлзийтогтох: Газрын тосны хайгуулыг эсэргүүцэж иргэдийнхээ талд зогсоно гэдгээ илэрхийлсэн
Увс аймагт газрын тосны хайгуул явуулахыг эсэргүүцсэн нутгийн иргэдийн тэмцэл тасраагүй байна. Тус аймагт саяхан болж өнгөрсөн уул уурхайн чуулганы үеэр нутгийн иргэдийн төлөөлөл газрынтосны хайгуулыг цуцлахыг шаардаж жагсаал зохион байгуулжээ. Газрын тосны хайгуул, олборлолтоосУвс нуур, Увс аймгийн байгаль орчныг хамгаалах зорилготой “Дэлхийн өв Увс нуур төв” ТББ-ынхан чорон нутагт ажиллаад иржээ. Энэ талаар тус ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Өлзийтогтохтойярилцлаа.
-“Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллагынхан та бүхэн Увс аймагт ажиллаад ирсэн байна. Орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ?
-Увс аймгийн 19 сумын 14-ийнх нь газар нутгийг хамарсан талбайд газрын тосны хайгуул, олборлолтын үйлажиллагаа явуулах зөвшөөрөл, гэрээг Хятадын нэгэн компани 2015 онд авчихаад бидний төрсөн нутгийг сүйтгэхажиллагааг явуулсаар өнөөдрийг хүрлээ. Нутгийн иргэдийн төлөөлөл болсон бидний хэдэн хүн тэрхүү хууль бусажиллагааг мэдсэнээс хойш нутгийн суугуул иргэдтэйгээ хамтран тус компанийн явуулж буй хөрөнгө оруулалтгэгчээр халхавчилсан сүйтгэлийн үйлдлийг нь зогсоохоор хуулийн хүрээнд хэр чадлаараа тэмцэн ажиллаж байна. Хэрэв газрын тосны хайгуул явуулбал хамгийн түрүүнд өртөх, устах магадлалтай Хяргас, Зүүнговь, Тэс сумандсаяхан ажиллаад ирлээ. Нэгдүгээрт, нутгийн иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, энэ нутгийн эзэн нь та наргэдгийг ойлгуулах, зөвхөн одоо амьдарч байгаа та нарын төдийгүй үр хүүхэд, хойч үеийнхний чинь хуулиархамгаалагдсан нутаг орон шүү гэдгийг ухааруулах хэрэгтэй байна. Урьд өмнө нь нутаг оронд нь ийм дайралт, түрэмгийлэл, төрийн нэр барьсан, хуулиар далайлгасан дээрэмдэлт, эдийн засгийн алуурчид нутгийн иргэдтэйтохиолдож байгаагүй учраас зарим хүмүүс нь мэдээлэл муутай байдаг юм байна. Нөгөө талаас уул уурхай гэж юмбайдаг. Тэд явж л байгаа биз гэсэн хэнэггүй хандлага ч зарим хүмүүст байна. Өмнө нь тархи угаалт явчихсанучраас, мөн хятадуудын шууд болон дам нөлөөлөлд өртчихсөн зарим этгээд эхлээд газрын тосоо хятадуудынмөнгөөр, Монголоос мөнгө гаргахгүйгээр үнэгүйгээр хайлгаад олж аваад, дараа нь авдартаа хийж цоожилчихоодхожим сайхан цаг ирэхээр хэрэглэж болох юм шигээр ч ярьж байна. Тэр хүмүүс хятадуудтай байгуулчихсан“Бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэгчийн учрыг огт ойлгоогүй байна. Хайх, ашиглах, олборлохыг бүгдийг нь хамтад ньөгөөд тавиад туучихсан байгааг мэдэхгүй байцгаана. Хятадуудыг оруулаад л эхлүүлэх л юм бол нутаг орныг чиньтэд эзлэчихнэ, сүйтгэх, устгах, сорох, мөлжих бүх эрх нь нээгдчихнэ гэдгийг зарим хүн мэдээгүй байна. Тиймээс лнутгийн иргэдийг холбогдох үнэн зөв мэдээллээр сайтар хангах хэрэгтэй гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, орон нутгийн удирдлагууд хууль бус, нутгийн иргэдийн эрх ашгийг зөрчсөн, байгаль орчинд халтайзөвшөөрөл олгохгүй, газрын тос болон ашигт малтмалтай холбоотой ямар нэгэн гэрээг нутгийн иргэдийн оролцоо, санал асуулгагүйгээр байгуулахгүй байх, UNESCO буюу Дэлхийн өвд, улсын тусгай хамгаалалтанд авсан газарнутгийн эргэн тойронд байгаа орон нутгийн тусгай хамгаалалтанд авах зайлшгүй шаардлагатай газар нутгийн хилхязгаарыг тогтоож холбогдох шийдвэрийг гаргуулах. Гуравдугаарт, Засгийн газар, Газрын тосны газар, Увс аймгийнудирдлага, “Монголиа гладвилл увс петролиум” компанийн зүгээс явуулж буй хууль бус үйл ажиллагааг эрх бүхийсубьектүүд, шат шатны холбогдох чиглэлийн шүүхэд нь хандаж Увс аймгийн газар нутгийн гуравны нэгийг газрынтосны хайгуул, ашиглалтын талбай болгочихсон байгаа шийдвэрүүдийн үйлчлэлийг бүрмөсөн зогсоолгох аргахэмжээг авахтай холбоотой бэлтгэл, мэдээлэл хүргэж түгээх чиглэлийн үйл ажиллагааг хийж богино хугацаанд ороннутагт ажиллаад ирлээ.
-Иргэд мэдээлэл багатай байна гэлээ. Та бүхний зорилгыг тэд хэрхэн хүлээн авч байна вэ?
-Ямартаа ч бидний уулзалтаар Хяргас сумын ИТХ-ын дарга н.Баярмагнай, Зүүнговь сумын ИТХ-ын дарган.Өлзийтогтох, Тэс сумын ИТХ-ын дарга О.Нэргүй, Засаг дарга Ж.Нямбуян, Засаг даргын Тамгын газрын даргаГ.Буяндалай болон энэ сумдын багийн дарга нар, байгаль хамгаалагч нарын хүмүүст болж буй явдлын талаар үнэнбодит мэдээллийг хүргэлээ. Нутаг орноо хамгаалахыг уриалж, хууль бус ажиллагаа явуулах нөхдийн ухуулгадавтахгүй байхыг, ямар нэгэн гэрээн дээр гарын үсэг зурахгүй байхыг зөвлөсөн. Хамгийн их нөлөөлөлд өртөжболзошгүй тэдгээр сумдын удирдлагууд өөрсдийг нь сонгосон ард иргэдийнхээ талд тууштай зогсоно гэдгээилэрхийлсэн. Нутгийн иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор “Увс-сүйрлийн ирмэг дээр” ном бүтээж тараасан. Ягюунаас эхлээд ямар үйл явц өрнөж байгааг уг номноос харж болохоор байгаа. Энэ хууль бус ажиллагааг хүлээнзөвшөөрөөд явууллаа гэж бодоход байгаль орчин, нутгийн уугуул иргэдэд ямар сөрөг нөлөө үзүүлж болохыгтодорхой жишээн дээр тайлбарласан. Түүнээс гадна олон улсын “Nature conservancy” байгууллагаас гаргасан Увсаймаг орчимд улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай бүс нутгийн судалгааг номондоо танилцуулсан.
-Газрын тосны хайгуулын эрхтэй компанийн хувьд өнгөрсөн жил нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгаранМонголоос гарсан. Энэ жил үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх мэдээлэл дуулдаж байсан?
-Одоогоор орон нутагт ажлаа эхлүүлсэн зүйл алга. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөрөхийг хүлээж байгаань лавтай. Аймгийн удирдлагуудын зүгээс сумдуудад газрын тосны хайгуулын ажлыг үргэлжлүүлэхэд дэмжижажилла гэсэн утгатай албан бичгүүд ирсэн байсан. Энэ нь компанийн зүгээс явуулж байгаа үйл ажиллагаа.
-Саяхан нутгийн иргэд жагсаал зохион байгуулсан байсан?
-Увс аймагт уул уурхайн чуулган гэж хоёр өдрийн турш үйл ажиллагаа болсон. Энэ үеэр Тэс сумын иргэдийнтөлөөлөл нутаг усаа хамгаалж жагссан. Нутаг дээрээ хайгуул хийлгэж уул, ус, газар, шороогоо сүйтгүүлэхгүй, бидэнд амьдрах газар нутаг байхгүй гэдгээ хэлсэн байсан. Үнэндээ газрын тосны хайгуул хийхээр товлосон сумдадмалын тоо толгой нь бэлчээрийн даацаасаа хоёроос гурав дахин хэтэрсэн. Зүүнговь сум гэхэд 70-75 мянган малбэлчээрлэх даацтай байхад 110-120 мянган малтай, Тэс сум гэхэд 130 мянган малтай байх газар нутаг дээр 268 мянган толгой мал бэлчээрлэж байна.
Үүнээс гадна сумдын удирдлагуудын хувьд уул уурхай, газрын тосны хайгуулаас бэлчээрийн газраа хамгаалахынтулд газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргасан байна. Цаашид ч илүү нарийнсудалгаа, тооцооны үндсэн дээр орон нутгийн тусгай хамгаалалтад авах газрууд байгааг хэлж байсан. Сумуудынудирдлагууд ч тэр талаар хамтарч ажиллах шаардлага байгаа талаар санал солилцсон. 2015 оны дөрөвдүгээрсарын 20-нд Засгийн газраас Увс аймагт газрын тосны хайгуул явуулах эрх олгосон өдөр Тэс суманд ИТХ ньхуралдаж газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авъя гэсэн шийдвэр гаргаж байсан байгаа юм. Гэвч тэдбүртгүүлж чадаагүй. Одоо дахиад тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргахаар ажиллаж байна. Зүүнговьсумынхан гэхэд нутгийнхаа 65 хувийг хамгаалалтад авахаар шийдвэр гаргаад Байгаль орчин, аялал жуулчлалыняам руу явуулахад зөвшөөрөөгүй юм байна. Тиймээс тусгай хамгаалалтад авах асуудлыг орхиж болохгүй.
-Цаашид шүүхэд хандах уу?
-Орон нутагт шүүхэд хандахаар ажлаа бэлтгэж байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны газарт хандах асуудлуудбий. Цаашлаад шүүхийн ажиллагаа үргэлжилнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин