Байгалийг сүйтгэгч, бохирдуулагчид төлбөр төлөх ёстой

Байгалийг сүйтгэгч, бохирдуулагчид төлбөр төлөх ёстой

Kofi Annan
Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга асан

 

Өнөөдөр, уур амьсгалын өөрчлөлт нь бүхнийг хамарсан аюул заналхийлэл болсныг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Энэ нь та бидний эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн байгууламж, улс төрийн тогтвортой байдал болон бидний амьдарч буй төрөлх газар нутагт минь аюул заналхийлэл учруулж байна.

Манай дэлхий дээрхи нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын дөрөвний гуравыг нь Америкийн нэгдсэн улс, Европ, Орос, Энэтхэг, Хятад, Япон улсууд хамтдаа хариуцах ёстой. Нүүрсхүчлийн хийн үзүүлэх нөлөөлөл нь мэдээж дэлхий дахиныг хамарч таарна.

Хөгжиж буй орнуудад нүүрс-хүчлийн хийн ялгаруулалтын нэг хүрэхгүй хувь нь оногддог тооцоо гардаг хэдий ч нүүрсхүчлийн хийн нөлөөлөлд хамгийн их өртөж буй нь тэдгээр орнууд байдаг. 

Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь цаг уурын онцгой өөрчлөлт, урт хугацааны ган гачиг, үер усны аюул, эх газрын хар салхи, далайн хар шуурга гэх мэт сүйрүүлэгч хүчин зүйлсд хүргэдэг. Эдгээрийн үр дагаварт нь ядуу буурай хөгжиж буй орнууд нэрвэгдэх нь илүүтэй бөгөөд аюул гамшгийг даван туулахад тэдэнд шаардагдах тусламжийг авч чаддаггүй.

Мэдээж бүх улс оронд хөгжил дэвшил чухал боловч тэр хөгжил дэвшил нь тулхтай хөгжил дэвшилтэй хамтдаа байх ёстой. Бидэнд тулхтай хөгжил дэвшил хэрэгтэй. Хөгжил дэвшил гэдэг ойлголт нь байгаль орчныг хамгаалахтай цугтаа байж бий болж чадахгүй бол зөв зүйтэй бус.

Ногоон технологийн хөрөнгө оруулалтанд үүнийг харуулах хангалттай нотолгоо байгаа бөгөөд бид түүнийг цааш нь хөгжүүлснээр байгаль орчинг хамгаалах боломжтой.

Хөрөнгө оруулалтанд тавих энэ шаардлагыг хөгжиж буй орнуудын шинэчлэлт өөрчлөлт ба тулхтай хөгжлийг дэмжих фондоор (сангаар) дамжуулан хэрэгжүүлж болно.

Манай гаригт хамгийн ашиг тустай байх ногоон технологуудынхаа талаар өндөр хөгжилтэй орнууд ядуу буурай орнуудтай туршлага солилцох ёстой.

Ногоон технологит хөрөнгө оруулах, зөв шийдэл олж авах, улс төрийн хувьд шийдэмгий байх шаардлага байна.

Одоогийн эдийн засгийн тогтолцооноос ногоон тогтолцоо руу шилжих хувьсгал өөрчлөлт нь үйлдвэрлэлийн хувьсгал шиг чухал нөлөөтэй байх болно.

Энэ талаар нүүрстөрөгчийн татвар ба нүүрстөрөгчийн худалдаа гэх  үнэхээр авууштай хоёр санаа гарч байгаа юм.

Норвеги, Шведийн гаргаж буй саналууд  гэх мэт бусад арга замууд ч байж болох бөгөөд бид тухайн арга зам дээр зөвшилцөлд хүрэх шаардлагатай.

Дэлхий дахины фонд (сан) бий болгох шаардлагатай байгаа бөгөөд  энэ талаар  ерөнхий тохиролцоонд хүрэх асуудал чухлаар тавигдаж байна. Энэ тал дээр тавигдах асуулт бол? Тэр фондыг бид хэрхэн үүсгэж бий болгох вэ?

Энэ фонд нь зөвхөн засгийн газрын төсвөөс  бус,  өөр бусад, цоо шинэ эх үүсвэрээс  бүрдэнэ  гэдэгт би итгэлтэй байна.

Бид дэлхий нийтийн тосгонд амьдарч буй бөгөөд бидэнд бүгдэд нь энэхүү гариг ертөнцөө хамгаалах үүрэг бий.

Тэгэхээр хэн байгалийг бохирдуулж байна? Тэр цэвэрлэх үүрэгтэй байх нь логикийн хувьд ч, шударга ёсны үүднээс ч тийм биш гэж үү?.

Сүйтгэл, бохирдуулал  нь үнэтэй байдаг бөгөөд түүнийг нь сүйтгэгч, бохирдуулагчид л бий болгодог.

Тэдний төлбөр нь дэлхий дахины санг бүрдүүлэхэд ашиглагдах ёстой. Энэ сан нь ядуу орнуудын шинэчлэлт өөрчлөлт, тэдний эмзэг байдлыг бууруулалт, сэргэх чадварын дээшлүүлэлт болон тэдгээр орнууд руу ногоон технологи  дамжуулалтыг хамарч хэсэгчлэн зарцуулагдах хэрэгтэй.

Иймэрхүү шударга  хандлага нь уур амьсгалын өөрчлөлтийн  талаархи   хэлэлцээ зөвшилцөлд дөхөм үзүүлэх  бөгөөд тэр талаархи  ямар нэгэн асуудлыг  бид зүгээр шийдэлгүй өнгөрөөх боломжгүй болж байгаа болно.

Манай гаригийн уур амьсгалыг хамгаалах ба түүний эх үүсвэрийг тулхтай аргаар удирдахын тулд өөр өөрсдийн хариуцлага болон бидний хамтын ажиллагааны  талаар бид бодож үзэх ёстой.

Сүйтгэгч,  бохирдуулагчдад чөлөөтэй давхиад байх боломжийг олгох ёсгүй. Сүйрэл, бохирдлыг сэргээн засварлах, цэвэрлэхэд зориулж тэд төлбөр төлөх ёстой. Энэ бол тэдэнд оногдох ёстой торгууль, үүрэг.

Уур амьсгалын хууль цааз гэж бидний ярилцсанаар, энэ нь улс орнуудын хооронд хамаатай төдийгүй, тухайн улс орны дотоодод ч хүчинтэй байх болно.

Машин, тээврийн хэрэгсэл жолооддог хүмүүсийн төлдөгтэй ижил  татвар  татаасыг унадаг дугуйгаар явдаг эсвэл явган алхаж буй хүн төлөх ёсгүй шүү дээ.

Монголын хөдөө сонин
2013.06 сар. №17